logo
СЕХ ахмадуудаа хүлээн авлаа

СЕХ ахмадуудаа хүлээн авлаа

2013/10/02
Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны удирдлага ахмадын өдрийг тохиолдуулан Сонгуулийн Ерөнхий Хороо түүний Ажлын албанд ажиллаж байсан ахмадуудаа өчигдөр хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ.

Энэ үеэр  Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга  Ч.Содномцэрэн Ерөнхийлөгчийн сонгуулийг хэрхэн зохион байгуулсан, сонгуулийг улам боловсронгуй болгох талаар авч хэрэгжүүлсэн ажлын талаар тэдэнд товч танилцуулав.

Уулзалтад оролцсон ахмадууд түүний дотор Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны даргаар ажиллаж байсан  Ж.Ядамсүрэн, Н.Лувсанжав нар сонгуулийн шинэчлэлийг дэмжиж байгаагаа илэрхийлээд энэхүү шинэчлэлийг эрчимтэй хэрэгжүүлсэнд сэтгэл ханамжтай байна гэлээ. Мөн тэд сонгуулийн эрх зүйн шинэчлэлийн хүрээнд зарим асуудлыг  түүний дотор сонгогчдын ирцийн асуудлыг олон улсын жишигт нийцүүлэн  шийдвэрлэх боломжийн талаар санал бодлоо хуваалцав.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш