“ОЮУ ТОЛГОЙ – 100 ЗАЛУУ” аялалыг Монголын Залуучуудын Холбоо, Залуучуудын хөдөлмөрийн төв бирж, Улаанбаатар хот дахь Өмнөговь аймгийн Залуучуудын Холбоо, Оюу Толгой компани хамтран 9 сарын 27-30-ны өдрүүдэд зохион байгуулаад иржээ. Хамгийн том бүтээн байгуулалттай Оюу-Толгой компанид 3000 гаруй залуус ажиллаж, амьдардаг байна.
Тэнд ажиллаж, амьдарч буй залуустайгаа МЗХ-ныхон болон “Ажилтай, орлоготой Монгол залуу” хөтөлбөрт хамрагдаж бусдыгаа манлайлсан шилдэг залуус, уул уурхайн мэргэжлээр суралцаж буй оюутнууд, ажил олгогч байгууллага болон ажил хайж буй ажилгүй залуучуудын төлөөллөөс бүрдсэн залуус нээлттэй ярилцлага, хэлэлцүүлэг өрнүүлэхийн зэрэгцээ спортлог өдөрлөг болон олон талын арга хэмжээнүүдийг зохион байгуулжээ.
Залуус энэ үеэр өөрсдийн мэргэжлийн онцлог бахархал, тэдэнд тохиолдож буй асуудлуудын талаар залуустай хуваалцаж, чин сэтгэлийн яриа өрнүүлэхийн зэрэгцээ хамгийн том бүтээн байгуулалтад гар бие оролцож байгаадаа баяртай байгаагаа онцолсон юм. Харин тэд гэр бүлээсээ хол байх хамгийн хэцүү байдаг гэдгийг ч мөн хэллээ. Оюу-Толгой компани залуусын амьдрах нөхцөл таатай боломжийг бүрдүүлэхийн зэрэгцээ эрүүл мэндийн үзлэгт өдөр болгон тогтмол хамруулахаас гадна тэдний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх спорт заал, фитнессийг тогтмол ажиллуулдаг байна.