Сирийн нийслэл Дамаск хотод БНХАУ-аас Сирид суугаа элчин сайдын яамны байр руу миномётоор гал нээсний улмаас Сири гаралтай нэг ажилтан шархадсан байна. Шархадсан хүнийг эмнэлэгт хүргэсэн бөгөөд амь нас нь аюулгүй гэж албаны эх сурвалжууд мэдээлжээ. Энэ үеэр Сирийн Ерөнхийлөгчийн ордон болон олон газарт мөн зэвсэгт халдлага зэрэг гарсан ажээ. Болсон хэргийн улмаас БНХАУ-аас Сирид суугаа элчин сайдын яам ажлаа 14 хоногийн хугацаатай зогсоосон аж. Одоогоор тус яамны ажилчдыг аюулгүй газар хүргэсэн байна. Тухайн өдөр гарсан халдлагын үеэр Сирийн үндэсний телевизийн орчимд хоёр сум тусч, таван иргэн шархдаж, 10 гаруй автомашин дэлбэрсэн байна.