logo
“Цэцээ гүн”-ий чиглэлд 1000 багш аялна

“Цэцээ гүн”-ий чиглэлд 1000 багш аялна

2013/10/03
Олон улсын багш нарын эрхийг хамгаалах байгууллагын санаачлагаар 10 сарын 5-ны өдрийг “Дэлхийн багш нарын өдөр” болгон тэмдэглэхээр болсон. Энэ жилийн багш нарын өдрөөр  байгаль дэлхийдээ ойр байх, дархан цаазат баян хайрхан Богдхан уулнаас эрч хүч авч, эрүүл агаарт идэвхитэй амарч аялах, байгаль орчноо цэвэрлэх, боловсролын салбарын шинэчлэлд иргэд олон нийтийн анхаарлыг хандуулах зорилгоор нийслэлийн 1000 багш оролцсон “Эрүүл- агаар, Эрүүл орчин, Эрүүл- бие бялдар” сэдэвт явган аялалыг зохион байгуулах гэж байна. Энэхүү аялалд Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш нар оролцон байгаль орчноо хамгаалах үйлсэд гар бие оролцож иргэд олон нийтийг уриалах юм. Аялагчид Чингисийн талбайгаас эхлэн, Манзуширын хийд - Төр хурахын ам - Цэцээ гүнгийн оргил гэсэн маршрутаар аялах юм. Аялалд идэвхи санаачлагатай оролцсон дүүргийн боловсролын хэлтсүүдэд шагнал гардуулна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш