logo
Хувийн аж ахуйн нэгж, байгууллагуудын 91,5 хувь нь Монгол Улсын иргэний өмчлөлд байдаг

Хувийн аж ахуйн нэгж, байгууллагуудын 91,5 хувь нь Монгол Улсын иргэний өмчлөлд байдаг

2013/10/04
Нийслэлд 65587 аж ахуйн нэгж, байгууллага бүртгэлтэй байгаагаас 50,6 хувь буюу 33143 нь тогтмол үйл ажиллагаа явуулдаг байна. Эдгээр аж ахуйн нэгж байгууллагын 86,7 хувь буюу 28724 нь 1-9 ажилтантай бол 5,7 хувь 10-19, 4,1 хувь нь  20-49 үлдсэн 3,5 хувь буюу 1177 аж ахуйн нэгж нь 50-аас дээш тооны ажилтантай юм. Нийт байгууллагын 3,1 хувь нь төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгж, байгууллага байгаа бол 96,9 хувь нь хувийн өмч аж.  Харин эдгээр аж ахуйн нэгж, байгууллагын 29,4 мянга буюу 91,5 хувь нь дан Монгол Улсын иргэний өмчлөлд байгаа бол 1000 буюу 3,2 хувь нь аль нэг гадны улстай хамтарсан, 1,7 мянга буюу 5,3 хувь нь 100 хувь гадаадын хөрөнгө оруулалттай гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш