logo
Хичээлийн шинэ жилийн баярт энэ өдрүүдэд TV ZONE сэтгүүлийн шинэ дугаар уншигч таны гар дээр очлоо

Хичээлийн шинэ жилийн баярт энэ өдрүүдэд TV ZONE сэтгүүлийн шинэ дугаар уншигч таны гар дээр очлоо

2011/08/30
Мөнгөн хонхны дуу цангинаж
Эрдэм номын аянд мордох
Их цаг айлчлан ирлээ
Хичээлийн шинэ жилийн баярт энэ өдрүүдэд TV ZONE сэтгүүлийн шинэ дугаар уншигч таны гар дээр очиход бэлэн боллоо.
    Бид энэ удаагийнхаа дугаарын зочноор “VOICE” хамтлагийн дуучин Д.Отгонжаргалыг урилаа. “Мэргэжилдаа би шунан дурладаг” хэмээх гарчигийн дор түүний урлагийн төлөөх сэтгэл, амьдралыг үзэх үзэл баримтлал нь сэтгүүлийн хуудаснаа хэрхэн буусныг тольдон уншаарай.
    Амттай булангуудын маань нэг оддын шар хуудаснаас урын сангийнх нь ихэнх дуу нь хайрын романстай, тэр дундаа хуримын дууг дуулах эрхийг авсан сүүн цагаан хуримын элч дуучид болох Анхаа, Халиун нарын тухай болон Монголын рок попын ертөнцөд уран бүтээл имижээрээ өөрсдийн байр суурийг бий болгосон Киви хамтлагийн Укагийн шинэ стиль, шинэ цомгийн тухай мэдээлэл багтлаа.  Ихэнх дууныхаа үгийг өөрөө зохиочихдог чамгүй авьяаслаг дуучин ВХ-ийн тухай, нэгэн үе сонсогч олны чихэнд наалдацтай уран бүтээл туурвиж, чамгүй бүтээлч дуучнаар тодроод байсан дуучин Т.Эгшиглэн ямар учраас чимээ аниргүй байгаа талаар шар хуудас сонирхуулж байна. Уянгын хэмнэл аяс бүхий ая дуунд дуртай монголчуудын сонорыг нь мялааж, сэтгэлийг татаж, дуучин гэх алдрыг өөрийн болгосон дуучин Б.Баярцэцэгийн шинэлэг уран бүтээлийн талаарх мэдээллийг та зөвхөн TV ZONE сэтгүүлийн шар хуудаснаас унших боломжтой.
Нийгэмд тулгамдаад байгаа асуудлуудыг үзгээрээ үгээрээ илэрхийлэн хөнддөг “ЭНЭ СЭДВЭЭР”… буланд хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан ерөнхий боловсролын сургуулиудын сурах бичгийн эргэн тойрон дахь асуудлыг хөндлөө. Жилийн жилд эцэг эхчүүдэд санхүүгийн дарамт, толгойны өвчин болсон сурах бичгийн талаар “Намар цагийн ашиг орлоготой бизнес” хэмээх гарчиг дор үзэглэсэн нийтлэл уншигч танд нэгийг бодуулж, хоёрыг тунгаалгах биз ээ.
Уншигчдын маань талархлыг хүлээгээд байгаа “Надад нэг асуулт байна” буланд хөдөлмөр эрхлэлтийн тухай болон нийгмийн даатгалын шимтгэлийг ямар журмаар төлөх талаарх асуултыг манай уншигчид ирүүлжээ. Та бүхэн хариултаа хуулийн зөвлөхөөс авсан албан ёсны тайлбараас уншаарай. Бидэнд хандан хариулт хэрэгтэй “нэг” асуултаа илгээсэн уншигч танд баярлалаа.
Мөн энэ удаагийнхаа “карьер” булангаар охид залуусын сонирхлын гол цэг болсон Солонгосын алдарт BIG BANG хамтлагийг танилцуулж байна.
Уншигч таны завтай цагийг сонирхолтой мэдээллээр баяжуулахаар “Улс орны нэрний утга учир”, “Үндэсний сагсан бөмбөгийн холбооны бүх цаг үеийн шилдэг 10 хүчний довтлогч” болон Box Office-ийн шилдэг 10 киноны жагсаалт, 2012 онд хүмүүсийг хамгийн ихээр хүлээлгэж байгаа кинонуудыг танилцуулж байна.
         Мэдээж бяцхан уншигч нартаа зориулсан үлгэр, оньсого, буддаг зургуудаас эхлээд сонжоонд дуртай сонжоочдын зугаа, үгийн сүлжээ, судоку, шидэт зураг гээд Зав гарлаа булан иж бүрнээрээ танд хүрч байна. 
         Долоо хоног тутмын сэтгүүлийн чухал мэдээллүүдээс гадна Монголын бүхий л телевизүүдийн хөтөлбөрүүд мэдээж бэлтгэгдлээ. Мөн Оросын хамгийн сонирхолтой сувгууд ч бидэнд хөтөлбөрөө ирүүллээ.
TV ZONE сэтгүүлээ гэр бүлийнхээ гишүүн болгосон уншигч танд баярлалаа.

Сэтгэгдэлүүд

Дээш