logo
Ярьдаг нохой

Ярьдаг нохой

2011/08/30
Ярьдаг нохойтой эр байжээ. Бодож бодож байгаад бааранд орж хүмүүстэй нохойгоо хүний хэлээр ярина гэж бооцоо тавиад мөнгө олох мэргэн арга олж гэнэ. Ингээд ярьдаг нохойгоо дагуулсаар нэг бааранд оров. Нохойгоо ярина гэж мөрийцлөө. Гэтэл нохой нь таг дуугүй. Яаж ч оролдоод нэг ч үг дуугардаггүй гэнэ. Мань эр баахан мөнгө алдаад, хүмүүсийн элэг доог болсон амьтан баарнаас гарав. Гараад явж байгаад нохойдоо уурлаж байна гэнэ.
-Чи одоо тэнэг юм уу? Чамаас болж би дөнгөж сая 10 мянгыг алдчихлаа. Чи яачихаад нэг ч үг дуугарахгүй байгаа юм бэ? Тэгсэн нохой нь:
-Өө тэнэг ээ сэтгээч ээ, сэтгээч. Маргааш орж ирээд мөрий тавихад хэдийг олох вэ гэдгээ л бодож бай. Бусдыг нь бий даачихъя гэж гэнэ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш