logo
Хөрөнгийн бирж өнгөрсөн долоо хоногт

Хөрөнгийн бирж өнгөрсөн долоо хоногт

2011/08/30
Өнгөрөгч долоон хоногт Хөрөнгийн бирж дээр 5 удаагийн арилжааг явуулж, 46 ХК-ийн 364.4 мянган ширхэг хувьцааг 281.9 сая төгрөгөөр арилжлаа.
8 дугаар сарын 23-ны өдрийн үнэт цаасны арилжаагаар ноос ноолуур болон жижиг дунд үйлдвэрийг дэмжих хөтөлбөрийн санхүүжилтэнд зориулсан нэг бүр нь 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, нийт 245.2 мянган ширхэг Засгийн газрын энгийн бондыг 24.5 тэрбум төгрөгөөр арилжлаа. ТОР-20 индекс 20406.94 нэгжид хүрч, өмнөх долоо хоногоос 364.45 нэгжээр буюу 1.75 хувиар буурсан байна.
Индексийн сагсад багтах Бага­нуур /10.2 хувь/, Адуунчулуун /7.7 хувь/, Женко тур бюро /5.9 хувь/, Ремикон /4.8 хувь/, Хөх ган /4.2 хувь/, Шарын гол /3.2 хувь/, Могойн гол /2.7 хувь/, Говь /2.7хувь /, БиДиСек /2.4 хувь/, Талх чихэр /2.4 хувь/, Монгол шилтгээн /1.8 хувь/, АПУ /0.3 хувь/ зэрэг компанийн үнэт цаасны ханш буурсан нь индексийн бууралтад нөлөөлсөн байна.
Зах зээлийн нийт үнэлгээ 43.7 тэрбум төгрөгөөр буюу 2.06 хувь буурч, 2 их наяд 78.7 тэрбум төгрөг болсон байна.
Ханш нь хамгийн их өссөн үнэт цаасны тоонд Хэрэглээ импекс /14.9 хувь/, Сав шим /10.0 хувь/, УИД /7.5хувь/ ханш нь хамгийн их буурсан үнэт цаасны тоонд Цагаан толгой /14.7 хувь/, Дөрвөн уул /14.3 хувь/, Бөөний худалдаа /13.3 хувь/ зэрэг ХК-иудын үнэт цаас орж байна. Нийт 46 үнэт цаас арилжигдсанаас 13 үнэт цаасны ханш өсч, 24 үнэт цаасны ханш буурч, 9 үнэт цаасны ханш тогтмол байлаа.
Тоо ширхгээр хамгийн олон ширхэг арилжигдсан үнэт цаасанд Ремикон /163.4 мянган ширхэг/, Женко тур бюро /46.9 мянган ширхэг/, Силикат /36.3 мянган ширхэг/ компанийн үнэт цаас орж байна.
Үнийн дүнгээр Бага­нуур /76.7 сая төгрөг/, АПУ /36.0 сая төг­рөг/, Ремикон /22.8 сая төгрөг/ компанийн үнэт цаас арилжигд­сан байна.
МОНЦАМЭ
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш