logo
Дэлхийн хамгийн хүнд жинтэй тамирчин жингээ хасна

Дэлхийн хамгийн хүнд жинтэй тамирчин жингээ хасна

2013/10/21

2 метр гаруй өндөр, 326 кг жинтэй энэ сумочин яагаад ч юм "Жижиг" гэсэн хочтой. Тэрээр дэлхийн хамгийн хүнд жинтэй тамирчнаар тодорч байсан бол одоо жингээ хасахаар шийдсэн байна.

Эммануэль Яарборо сумогоор барилдахдаа өөрийн давуу тал болох хүнд жингээ ашигладаг байсан бөгөөд хүүхэд байхдаа мөн л мяраалаг байсан учраас үе тэнгийнхэнтэйгээ тоглохоос татгалздаг байжээ.

Яарборо 2014 онд сумогийн дэвжээг орхихоор төлөвлөж байгаагаас гадна одооноос жингээ хасах зорилго тавьсан байна. Учир нь зодог тайлсны дараа жин нэмсээр байвал энэ нь эрүүл мэндийн ноцтой асуудал дагуулна хэмээн болгоомжилж байгаа ажээ.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/

 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш