logo
Францын зартай цуврал алуурчин өөд болжээ

Францын зартай цуврал алуурчин өөд болжээ

2013/10/22

Зартай цуврал алуурчин Эмиле Луи 79 насандаа Францын нэгэн эмнэлэгт өөд болсон байна. Энэ талаар түүний хуульч Алаин Фрейтаг мэдээлжээ. Автобусны жолооч асан Луи 1970-аад оны үед 7 залуу эмэгтэйг хөнөөсөн бөгөөд үүнээс 30-аад жилийн дараа буюу 2004 онд түүнд бүх насаар нь хорих ял оноосон юм.

Луигийн гарт амиа алдсан хохирогчдын зарим нь сэтгэцийн өвчтэй хүмүүс байжээ. Тэрээр 2000 онд зарим хүмүүсийг хөнөөснөө хүлээсэн ч хожим нь мэдүүлгээсээ буцсан удаатай. Луигийн хэргийг илрүүлэх ажилд хууль шүүхийнхэн хойрго хандаж байснаас хэргийг илрүүлэх явц удаашралтай байсан бөгөөд хохирогчдын ар гэрийнхэн шахалт үзүүлсний дүнд л түүний хэрэг хуучраагүй ажээ.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/
 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш