Ерөнхий сайд Н.Алтанхуяг Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар манай улсад төрийн айлчлал хийж буй Канад улсын Амбан захирагч Дэвид Жонстонд бараалхахдаа Монгол Улсад айлчлал хийж байгаад талархал илэрхийлээд хоёр орны харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд энэ айлчлал үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт эргэлзэхгүй байна гэлээ.
Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил, байгаль хамгаалал, дэд бүтэц, спорт, аялал жуулчлал, боловсрол, эрүүл мэнд зэрэгт салбарт хамтын ажиллагааг идэвхжүүлэх өргөн боломж бий.
Баянхонгор аймгийн Баянлиг, Баацагаан суманд ”Шинэ сумын төв” хөтөлбөрийг хэрэгжүүлж, канад модон байшингаар шинэчлэх ажил ирэх сард дуусна. Энэ ажлыг цаашид ч олон суманд үргэлжлүүлнэ гэлээ.
Канад улсын Амбан захирагч Дэвид Жонстон Ерөнхий сайдтай уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлээд өнгөрсөн 23 жилийн хугацаанд ардчилал, хүний эрх, парламентын засаглалыг хөгжүүлэхэд их амжилт олсон монголчуудаар бахархаж байна гэлээ.
Эдийн засгийн харилцааны хувьд саяхан УИХ-аас батлан гаргасан Хөрөнгө оруулалтын тогтвортой байдлын тухай хууль Канадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд чухал нөлөө үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна гэлээ.