Умард Солонгосын удирдлагууд Өмнөд хөршийнхөө 6 иргэнийг эх оронд нь буцаасан нь ховор тохиолдлуудын нэг боллоо. Энэ талаар БНСУ-ын засгийн газар мэдээлсэн байна.
Умардад саатуулагдаад байсан 27-67 насны 6 эрэгтэйг баасан гарагт хил дээр орших Панмунжом сууринд Өмнөдийн талд шилжүүлж өгчээ. Тэдгээр иргэдийг яагаад саатуулсан нь тодорхойгүй байгаа бөгөөд Өмнөд Солонгосын тагнуулын албаныхан тэднээс Хойд Солонгост байсан талаар нь байцаалт авах юм байна.
1950-53 онд дайтсан хоёр Солонгос энхийн гэрээ байгуулаагүй учраас одоо ч дайны байдалд байдаг юм. Тиймээс Өмнөдийн иргэд албан бусаар хойд хөрш рүүгээ аялах нь хууль бус ажээ.
РАЛЬДИЙ.А /shuum.mn/