logo
Гадаад харилцаа, иргэд харилцан хөнгөлөлттэй нөхцөлөөр зорчих хэлэлцээрүүдийг баталлаа

Гадаад харилцаа, иргэд харилцан хөнгөлөлттэй нөхцөлөөр зорчих хэлэлцээрүүдийг баталлаа

2013/11/02

Засгийн газрын ээлжит хуралдаан 2013 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр болж, дараахи асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.  Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 4 дэх хэсэгт “Монгол Улсын иргэдийн гадаадад зорчих нөхцлийг хөнгөвчлөхөөр заасан. Энэ зорилтын хүрээнд олон оронтой гэрээ, хэлэлцээр байгуулж байна. Энэ удаагийн Засгийн газрын хуралдаанаар Польш, Серби,Колумб улсуудтай байгуулах хэлэлцээрийн талаар хэлэлцлээ. Ингэснээр Монгол Улс одоогийн байдлаар 23 оронтой дипломат болон албан паспорт эзэмшигчид харилцан визгүй зорчих, 16 оронтой иргэд визгүй зорчих хэлэлцээр байгуулаад байна.

·         Бүх төрлийн паспорт эзэмшигчиргэд6 хүртэлх сарын хугацаанд 90 хүртэл хоног харилцан визгүй зорчих тухай Бүгд Найрамдах Серби улсын Засгийн газартай байгуулах хэлэлцээрийн төслийг дэмжсэн юм. Серби улстай иргэд харилцан зорчих нөхцлийг хөнгөвчлөх нь аялал жуулчлал хөгжүүлэх, бизнес эрхлэгчдийг дэмжих, хуучин нэрээр Югослав улстай 1956 оноос хойш хөгжүүлж байсан харилцааг сэргээхэд нааштай алхам болно гэж үзэж байна.

·         НҮБ-ын ЕА-н 68 дугаар чуулганы үеэр Нью-Йорк хотноо 2013 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр гарын үсэг зурсан "Дипломат болон албан паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Колумб улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр"-ийг баталлаа. Хэлэлцээрийн дагуу хоёр орны дипломат болон албан паспорт эзэмшигчид 30 хоног хүртэлхоногоор хоёр талыннутаг дэвсгэрт харилцан визгүй зорчихоор тусгасан.

·         Дипломат болон албан паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай Монгол, Бүгд Найрамдах Польш улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн протоколд өөрчлөлт оруулахаар боллоо. Хоёр тал энэ хэлэлцээрт 2011 оны 6 дугаар сарын 29-нд Улаанбаатар хотноо гарын үсэг зурсанбайна.Хэлэлцээрийн англи хэлээрх эх бичвэрт албан паспортыг "сервис паспорт" (servic passport) гэж орчуулж бичсэнээс нэр томьёоны зөрүү үүсч, албан паспорттой монгол иргэд Польшийн хил нэвтрэхэд хүндрэл учирсан тохиолдлуудгарчээ.Иймд хэлэлцээрт Монгол Улсын үндэсний албан паспорт (official passport), Польш улсын албан паспорт (service passport) байхаар нэмэлт тодруулга хийлээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш