Монгол улсын хуулийг гууль болгож, явцуу эрх ашгийнхаа төлөө улс орон, ард түмнээ золигт гаргахаас сийхгүй хэсэг бүлэг бий болжээ. Тэд мөнгөөр бүхнийг шийдэж, хүнийг сэтгэл зүрх, гэр бүл эрүүл мэнд, эд хогшилтой нь худалдаж аваад дарлаж болно гэж ойлгодог бололтой юм. Энэхүү хэт даврагсдын нэг бол “Сод монгол” овогт Ц.Анандбазар гэгч. Тэрээр МАН-ын бага хурлын гишүүн, тус намын далбаан доор дархлагдсан бизнесменүүдийн нэг. Тэрээр ирэх сонгуульд Дорноговиос нэр дэвших санаа өвөрлөн, сэрүүн зүүдэлж яваа. Нэр дэвших хүн алдар хүнд, хамт олон нутаг усандаа үнэлэгддэг, гишгэсэн мөр нь тэгтлээ хар болчихоогүй байх ёстой л баймаар. Гэтэл Ц.Анандбазар гээчид мөнгө л байвал бусад нь хамаагүй бололтой. Соёлын төв өргөөг луйвардаж аваад, эзэмшил хэсгийнхээ подвалийг нь ухаж, суурь ханыг нь нурааж, даацын баганыг нь хөндөж гараж хийснээс болоод Театрын музей нурахад хүрээд байгааг түмэн мэднэ байх. Хамгийн сүүлд тэрээр Өргөө кинотеатрынхаа салбарыг Мэдээлэл технологийн үндэсний паркад хийхээр болж, үзэгчдэд аятай тухтай нөхцөл бүрдүүлэхэд шаардлагатай хэмээн нүүрэн талын ханыг бүрэн нурааж, Төрийн өмчид хууль бусаар халдчихаад байна. Энэ үйлдлийг нь зогсоохоор шаардлага тавьсан МТҮП-ийн дарга даамлуудын үгийг нохой хуцсан чинээ тоолгүй ажлаа үргэлжлүүлсээр байна даа. Хамгийн хачирхалтай нь мэргэжлийн хяналтын улсын байцаагч ирээд “Энэ хууль зөрчсөн байна. Одооохон засварын ажлыг зогсоо” гээд явсны дараа дээд дарга нар нь “Асуудалгүй” гэсэн дүгнэлтийг гаргасан гэж байгаа. Мөн “Сод Монгол” групп түрээсийн гэрээгээ МТҮП-тай биш төрийн өмчийн хороотой шууд байгуулна гэж пээдийж байгаа гэнэ.
Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар Сод Монгол группын Ц.Анандбазартай эрт дээр үеийн танил, дотно, нэг нэгнийхээ орж гардаг сүрхий ах дүү бололцсон улс гэдэг юм билээ. Сүүлийн үед Д.Сугар дарга авилга хээлийн асуудлаар АТГ-т үе үехэн очдог болчихоод байгаа. Нисдэг тэргээр зугаалж, төрийн өмчөөр тоглож байгаа гэдэг имиж бүрдүүлчихсэн тэрээр үхэхдээ үхэр буугаа тавина гэгчээр тэтгэвэрт гарахын хооронд ахиу хэдийг халааслахыг бодсон байхыг үгүйсгэх хүн алга байна. Тиймгүй бол дотно дүү байлаа гээд илэрхий хууль зөрчиж байгааг хаацайлна гэдэг “зүйл анги хүндэсрэн” асуудал гэдгийг хашир хуульч мэдэж таарна. Харин Мэргэжлийн хяналтын газрын дарга Р.Содхүү хувьдаа тариалангийн компанитай гэж дуулдана лээ. Үнэн худлыг АТГ тогтоох биз. Хэрэв үнэн бол тариалангийн компанид шатахуун түлш шиг хэрэгтэй зүйл байдаггүй. Харин хэргийн эзэн Ц.Анандбазар нефтийн компанитай. Ингэж сүрхий тохироо нь бүрдсэн үйлдэлд Р.Содхүү, Д.Сугар нар Ц.Анандбазарыг чаддаг зүйлээрээ ивээлгүй хаачихав. Харин Монголын хууль ийнхүү гууль болоод байгаа үйлдлийг Хууль зүй дотоод хэргийн “шударга” сайд Ц.Нямдорж харж л байгаа байх. Ерөнхий сайд С.Батболд ч намынхаа нэрийг өөд татахын оронд хувийнхаа бизнесээс дорд үзсэн гишүүндээ анхаарал хандуулна гэж найдахаас. Харин сэтгүүлч миний бие дөрөв дэх засаглалынхаа үүргийг биелүүлж, энэ мэт хууль бус үйлдлийг нь дэлгэсээр байх болно.
Ш.Гонгор
www.shuum.mn