logo
Атуусаар зорчих аргачлал

Атуусаар зорчих аргачлал

2011/08/31
Атуус гэдэг бол суухад сайхан, чиглэл тодорхой, олуулаа явахад дулаахан, охин хүүхэнд ойрхон, олз омогтой ч явж болхоор газар. Микро бол өөр шүү дээ. За микрийн тухай дараа тухтай ярина, энэ удаад орхий. Атуусанд аль болох мөнгө төлөхгүйг бодох юмуу эсвэл мөнгө төлөхгүй үзүүлэх юмтай л хүмүүс сууна. Тэгэхэд микр бол өөршд. За нээрээ эргээд атуусны тухай яриандаа оръё. Атуусанд сууж үзээгүй гадаадын жуулчид хийгээд, бензин тосны үнэ нэмэгдсэнээс эргээд нийтийн унаагаа хэрэглэх гэж буй этгээдүүдэд жаахан ч болов тус болог гээд энэ бичлэгээ бичвээ. Дандаа яаж хэрэггүй юм бичихэв дээ. 
Манай буудлаас атуусанд сууна гэдэг бол азын сугалаа татахаас хэцүү бөгөөд аймаар орон зай, цаг хугацаа, урлаг соёлын нарийн мэдрэмжтэй байх хэрэгтэй бөгөөд бие эрхтэний эрүүл чийрэг байдлыг мөн шаарддагийн. Атуусны авралын хаалга буюу дунд хаалгаар хавчуулалгүй орно гэдэг жилдээ хэдхэн тохионо. Яагаад “авралын хаалга” гэхээр хүн ихтэй үед кондууктар арын хаалган дээр очсон байх бөгөөд буцаж дунд хаалганы надаас мөнгө авна гэдэг гонжийн жоо. Авралын хаалгааар орохын тулд эхлээд атуус хаана зогсохыг нарийн тооцоолох бөгөөд өөрөө дунд хаалга хавьцаа байхаар зогсоно. Хүн харахад атуусанд суухгээгүй юм шиг аягүй гэнэгүй царай гаргана. Хойд хаалгаар амьтад чихэлдээл байна. Тоохгүй өөр атуус хүлээж байгаам шиг л шүгэлдээ л хажуу хавирганыхаа охин хүүхнийг хараал зогсоод л байна. Тэгээл жолооч тэсэхээ байна бид дээ, хүнээ буулгах гээд л дунд хаалгаа онгойлгонгуут үсэрч орж болохгүй ээ. Хүмүүс нь буухыг хүлээнэ тэгэхгүй бол бууж байгаа хүмүүс чамайг буцаагаад гаргачихна шдээ. Тэгээд л буугаад дуусангуут нь хаалга хаагдахаас өмнө нарийн мэдрэмжээ ашиглаад ганцхан хоо-оп гээл орчино шүү дээ. За орсон бол буухад амар, хаалган дээр зогсож бай. Харин буудал бүр дээр бууж хүмүүсийг буулгах хэрэг гарах бөгөөд энэний сул тал нь атуусны “ээпээм”-ээр явж байгаа дууг гүйцэд сонсож чадалгүй алддаг талтай.
Хойд хаалгаар бол хаана зогсох уу, аль бакь залуугийн урд, аль ааштай хүүхнээс хол зогсох уу гээл орон зайн мэдрэмжээ ашиглах бөгөөд хэзээ дайрахав, атуус хаана хэзээ зогсох нуу, хэзээ нь дайрах уу гээд л зөндөө цаг хугацааны мэдрэмж ордын. За тэгээд авралын хаалгаар орохоос ялгаатай нь эртнээс л авлуугаа гэтэж буй араатан мэт биеэ хураан бэлдэх хэрэгтэй. Угаасаа бүгд тэгдийн, ичиж зовох хэрэггүй. Хүн амьтан өөдөөс буунуу буухгүй байна уу хамаа байхгүй хамаал ор, угаасаа арынх нь буудаг хаалга биш. Гол нь  цүнхээ урдаа аваад, атуусны мөнгөө гартаа атгаад, кармаанд байгаа зүйлүүдээ дотор талын кармаанууддаа хувааж хийгээд, юүдэнгийн бүч, гутлын үдээс эднүүсээ сайтар гэгч нь дотогш нь чихээд орноо. Тэгэхгүй бол энд тэнд тээглэх, боож үхэхээс ахуулаад гуталгүй зорчих хэрэг гарна. Мөнгөө яагаад атгаж байгаан гэхээр кондууктар эгчийг чимхэхээс өмнө мөнгөө өгөхийн тулд шүү дээ. Атуусанд орсон хойноо кармаагаа ухах битий хэл 2 хацраараа нийлээд явж байгаа амьтадыг алийг тэр гэхүү дээ. Зарим нь далимдуулдагч биз.  Ёстой "Бодолдоо тэхэд Халхын голд/ Борооны дусал газарт хүрэлгүй/ Шивээлсэн жадны үзүүрт бутарч/ Шинээлийн хормойд гатаж байсын" гэдэг л санаанд орно шүү дээ. Халхгол ч бас аягүй чихэлдээнтэй дайн болж байсийм шиг байгаан. Харин урлаг соёлын мэдрэмж хэрэггүй юм байна шүү, дотор нь явдаг зохиолын дуу сонсохгээгүйн бол.
За тэр урлаг соёлын мэдрэмж гэдэг нь орсон хойно хэрэг болно. Сайхан дуу сонсоод хүн налаад явах юутай таатай. Эцсийн буудлаас суувал суудал олдоно. Суудалны цонхон талд нь суугаад атуусны цонхоор гөлрөөд, атуусанд нэгнээ алж байсан ч эргэж харахгүй явна. Зорчигчийн талд суугаад явбал өвөө эмээ нар өлхөөн таягдаал босгоно шүү дээ. Цонхон талд суусан ч өвөө эмээ нар оролдлогоо зогсоохгүй бөгөөд таягаараа санамсаргүй мэт хөл дээр дарах, чанга дуугаар ёолох, одоогийн хүүхдүүдийн соёлгүйг гайхах, тоормослохыг далимдуулан өвөр дээр ойчих зэрэг ичгүүр сонжуургүй үйлдлүүдээр суудал авахыг үргэлж оролдоно. Суудал тэр бүр олдохгүй ээ.  Зогсоогоороо явбал заавал дээд бариулаас барих гэх хэрэггүй бөгөөд мань мэт шиг газар эхтэй ойрхон хүнд сугаа ханзлахын нэмэр. За хөл бас тэр бүр газар гишгиж байх албагүй, хөөрөөд явж байвал бүүр амар байдын, урсгалаар. Аль болох урагшаа явахыг бодох хэрэгтэй. Буухад амар, хүн арай сийрэг байна шүү дээ.
За над шиг хувцас хунар муутай этгээдүүдэд хэлэхэд 2 гараа хүмүүст харагдтал байнга өргөж явахгүй бол кармааны хулгайч гэсэн хэргээр шууд тэр хавийнхаа ааштай авгай нарт алуулна. Гар бол чилнэ гэж айлтгүй ээ. Чихэлдээн дунд хүмүүсийг налуулаад өргөж орхино. Аа, энэ үед таны кармаа руу гар орох, гэдэс гүзээг цүнх мүнхээр шахах, ер нь юу ч болж байсан тэвчих л хэрэгтэй. Учир нь та хэрэгтэй юмнуудаа дотор кармаандаа хийцэн шүү дээ. Хулгайч нартай тэмцээд л гараа доошлуулбал өөрөө кармааны хулгайч болно. За тэгээд л олон хүн дунд ганц нэг хортой хий гаргачаад л бусад руу аягүү сэжиглэнгүй хараад зогсох, гайгүй хүүхэн тааралдуул налаад явах, хааяа мөнгөгүй явчих зэрэг олон сайн талыг дурдахгүй өнгөрч болохгүй. Буухад нээх зөвлөгөөсөөд байх юмгүй. 2 буудлын өмнөөс гараа өргөсөн чигтээ буухаар зүтгэх хэрэгтэй. Өөдөөс авралын хаалгаар орох гэсэн цаг хугацаагаа буруу тооцоолсон өөдгүй амьтадыг хайр найргүй дайр, учир нь танд давуу тал бий шүү дээ.
За та бүхний атуусаанд суух агуу их үйлсэд амжилт хүсий.
by Bor Shuvuu facebook.com
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш