Засгийн газрын ээлжит хуралдаан 2013 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр болж, дараахи асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Антигуа Барбуда улс, Бүгд Найрамдах Бурунди улс, Бүгд Найрамдах Вануату улс, Бүгд Найрамдах Палау улс, Бүгд Найрамдах Суринам улс, Бүгд Найрамдах Сьерра Леон улс, Бүгд Найрамдах Того улс, Эритри улс, Ямайка улстай Монгол Улс дипломат харилцаа тус тус тогтоох тухай асуудлыг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. НҮБ-ын гишүүн, Монгол Улстай дипломат харилцаагүй орнуудтай дипломат харилцаа тогтоох талаар УИХ-ын АБГББХ-ноос Засгийн газарт үүрэг болгосны өнөөдрийн байдлаар дээрх 9 оронтой хамтарсан албан мэдээнд гарын үсэг зураад байгаа юм.