Жастин Бибер Бразилд тоглолтонд оролцохоосоо өмнө амрах зуураа янхны газар хэдэн цагийг өнгөрөөсөн гэх мэдээлэл гарчээ. 'New York Post' сонинд бичсэнээр 19 настай дуучин өнгөрсөн Баасан гарагт Рио Де Жанейро хотын алдарт 'Centauros' хэмээх янхны газраас нууцаар гарахаар оролдсон байна. Учир нь бие хамгаалагчид нь түүнийг орны даавуугаар ороосон байдалтай авч гарч байгаа нь гэрэл зурагчдын дуранд буужээ. 'New York Post' –д мэдээлснээр Жастин нэг найзын хамт уг эмсийн хүрээлэнд 3 цаг байсан бөгөөд түүнийг гарч ирэх үед бие хамгаалагчид нь гэрэл зурагчид руу ус цацаж эхэлсэн гэнэ. Зурагчид зураг авахаа больсон уу гэвэл үгүй! Биберийг машины арын суудалд суулгаж байх үед янхны газраас гарч ирсэн 2 эмэгтэйг мөн арын машинд суулгаж байгааг зурагчид дурандаа буулгаж амжжээ.
РАЛЬДИЙ.А /shuum.mn/