logo
Камертоны Ганаа “Жигүүр гранд”-ын Д.Баттөрийн гүнж Б.Уянгатай Өгий нууранд бал сараа тэмдэглэж явна

Камертоны Ганаа “Жигүүр гранд”-ын Д.Баттөрийн гүнж Б.Уянгатай Өгий нууранд бал сараа тэмдэглэж явна

2011/08/31
Зуны зугаатай өдрүүд өндөрлөж, утаатай өвлийн завгүй үдшүүд айсуй. Энэ зун олон найр наадам, их ой давхцсан болохоор урлаг соёлынхон найр наадамд уригдан, шоу цэнгээнд үйлчилсээр амралт зугаа, хувийн жаргалаа умартаад байсан юм. Тиймээс ч 8-р сарын сүүлийн өдрүүдийг амралтын сезон болгож, тал тал тийш зугаалахаар оджээ. Камертон хамтлагийнхан бөөнөөрөө эхнэр хүүхэд ар талаа дагуулсан шигээ Ар, Өвөр хангайгаар аялан, тарааж яваа аж. Камертоныхон ирлээ хэмээн орон нутгийн фэнүүд айраг, тараг, мах сүү, сархад барин бүчиж, нохой гахайг танихгүй болтол нь дайлж цайлж байгаа юм байх. Тэдний очсон, шүргэсэн газар бүрт адал явдал өрнөсөн аж. Харин тэдний бүрэлдэхүүнд хамгийн содон, нутгийн фэнүүдийн нүдийг хужирлаж буй нь Ган-Эрдэнийн шинэ сүйт бүсгүй “Жигүүр гранд” группын Д.Баттөрийн амин гүнж Б.Уянга байжээ. Ганаа тэр хоёр зай гарвал үнсэлцэж, засвар гарвал тэврэлдэн, Архангайн Өгий нууранд загас мэт шумбаж, хийгээгүй хурмынхаа бал сарыг тэмдэглэх дайны наргиж яваа гэнэ.
Ш.Булга
www.shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш