Энэтхэг улс Ангараг гараг руу сансрын автомат хөлөг хөөргөлөө. Ингэснээр тус улс улаан нүдэн гараг руу сансрын хөлөг хөөргөсөн Өмнөд Азийн анхны улс болж байгаа юм. Шрихарикота дахь хөөргөх талбайгаас “The Mars Orbiter Mission (MOM)” хөлгийг өчигдөр өглөө орон нутгийн цагаар 09:00 цагт амжилттай хөөргөсөн байна. Өмнө нь 1998 онд Япон улс тус гараг руу хөлөг хөөргөж байсан хэдий ч амжилтгүй болж байжээ.
Энэхүү хөлөг задгай сансарт гарч улмаар 300 хоногийн турш 780 сая км замыг туулсны эцэст 2014 оны 9-р сарын сүүлээр Ангарагийн тойрог замд орох аж. 72 сая ам.долларын хөрөнгө зарцуулсан энэ ажиллагаа төлөвлөсний дагуу болбол Энэтхэгийн Сансар Судлалын Агентлаг Ангараг руу төхөөрөмжөө амжилттай илгээсэн 4 дэх агентлаг болох юм байна. Сонирхуулахад хүн амынх нь гуравны хоёр нь өдрийн 2 ам.доллар хүрэхгүй орлогоор амь зуулгаа залгуулдаг Энэтхэг улс сансар судлалд жилд ойролцоогоор 1.1 тэрбум ам.доллар зарцуулдаг ажээ.
РАЛЬДИЙ.А /shuum.mn/