БНТурк Улсын Самсун хотод Монгол Улсын Өргөмжит консулын газрыг нээх ёслол 10 дугаар сарын 31-нд болж, тус хот, мужийн захиргаа, бизнес, боловсрол, соёл, цэргийн нэр хүндтэй 100 гаруй хүмүүс болон монгол оюутнууд оролцов.
Нээлтийн ёслолын үеэр Самсун мужийн захирагчийн орлогч О.Чобанолу, Монгол Улсаас БНТУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Батхишиг, Монгол Улсын Өргөмжит консул М.Сунгур нар үг хэлж, тус консулын газар хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэхийг онцлон тэмдэглэв.
Ёслолын үеэр Монгол орны тухай гэрэл зургийн болон монгол үндэсний хувцасны үзэсгэлэн гаргалаа.
Самсун хот нийслэл Анкарагаас 410 км зайд, Хар тэнгисийн эрэгт байдаг бөгөөд энд Монголын 20 гаруй оюутан суралцаж байна.
Монгол иргэд сурч, ажилладаг Түркийн Истанбул, Измир, Бурса, Анталиа, Кайсери хотуудад Монгол Улсын Өргөмжит консулууд ажилладаг юм.