logo
Филиппинийг дайрсан хар салхи 100 гаруй хүний амийг авч одов

Филиппинийг дайрсан хар салхи 100 гаруй хүний амийг авч одов

2013/11/11
Баасан гарагт "Хайяан" хэмээх догшин хар салхи Филиппиний төв хэсгийг дайрчээ. Хар салхины уршгаар Таклобан хотод 100 гаруй хүн амь үрэгдсэн байна. Салхины хурд 379 км/цагт хүрч, ширүүн бороо орох үеэр байшин барилгууд эвдэрч, хөрсний нуралт үүссэний зэрэгцээ зарим хэсэгт цахилгаан, холбоо харилцааны шугамууд гэмтжээ. Мөн далайн давалгааны өндөр дээд тал нь 15 метрт хүрсэн байна. Таклобан хотын нисэх буудлууд хар салхины үеэр сүйдсэн учраас тусламжийн агентлагууд тус хотод очиход хүндрэлтэй байгаа ажээ. 2012 онд Бофа хэмээх хар шуурга Филиппиний өмнөд хэсгийг дайрах үеэр 1,000 гаруй хүн амь насаа алдаж байсан юм.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/

 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш