Дуучин Селена Гомес өнгөрсөн пүрэв гарагт "Flaunt" сэтгүүлээс зохион байгуулсан арга хэмжээнд оролцохоор "Hakkasan Beverly Hills" ресторанд хүрэлцэн ирэхдээ энгийн хэрнээ чамин загвартай хар даашинзаар гангарчээ. 21 настай дуучин тус сэтгүүлийн хамгийн сүүлийн дугаарт зориулж зургаа авахуулсан бөгөөд уг зурган дээр тэрээр урьд өмнөхөөсөө илүү эмэгтэйлэг гарсан гэж гэрэл зурагчин Аманда де Каденет хэлсэн байна. "Hannah Montana" зэрэг хүүхдэд зориулсан телевизийн цувралуудад тоглож байсан Гомес өсч том болохын сайхныг мэдэрч эхэлж байгаа тухайгаа ярьжээ. Тэрээр хэлэхдээ "Эдгээр зурагнууд гайхалтай. Эцсийн эцэст би чинь 21 настай. Тиймээс мэдээж эмэгтэй хүн гэдгээрээ маш их бахархдаг, өөрийнхөө биед сэтгэл хангалуун байдаг" гэсэн байна.
РАЛЬДИЙ.А /shuum.mn/
РАЛЬДИЙ.А /shuum.mn/