logo
Дуучин Сиара гэрлэнэ

Дуучин Сиара гэрлэнэ

2013/11/15
Future хэмээх тайзны нэрээрээ олонд танигдсан рэппэр, продюсер Найвадиус Каш гэр бүл зохиож, амьдралаа төвхнүүлэх цаг болсон учраас Сиаратай гэрлэхэд бэлэн байна хэмээн ярьжээ. 29 настай тэрээр өнгөрсөн сард Грэммигийн шагналтан бүсгүйд гэрлэх санал тавьсан юм. Future, Сиара нар хуримын өдрөө хараахан товлоогүй байгаа ажээ. Гэхдээ сүйт хархүү "Тохиромжтой өдрийг сонгохоор ярилцаж байгаа, бид онцгой өдөр гэрлэхийг хүсч байна" хэмээн саяхан хэвлэлд ярилцлага өгөх үеэрээ хэлсэн байна.

Future Сиаратай нэг жил үерхсэн бөгөөд гэрлэх санал тавихдаа 15 каратын алмазан бөгжөөр түүнд гэнэтийн бэлэг барьжээ. Тэрээр өнгөрсөн сард Сиараг Нью-Йоркт 28 насны төрсөн өдрөө тэмдэглэж байхад нь гэрлэхийг гуйсан юм. Сиара хөл хүнд болсон тухай цуурхлын талаарх асуултанд Future "Цуурхал бол цуурхал. Интернэтээр таамагласан болгоноо л мэдээлнэ шүү дээ" хэмээн хариулсан байна. Продюсер Future Сиара, Рианна нартай хамтын уран бүтээл хийж байсан бөгөөд одоогоор Дрэйк, Мигуэль нартай аялан тоглолт хийж байгаа ажээ.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш