Нэгэн Хятад залуу ирээдүйн эхнэртээ азыг бэлгэдэж 8.88 сая юань буюу 1.5 сая ам.долларыг сүйн бэлэг болгон өгчээ. City Express –т мэдээлснээр гэрлэх гэж буй хос хоёулаа Зэжиань мужийн чинээлэг гэр бүлүүдээс гаралтай юм байна. Хятадад 8-ын тоог ихэд бэлгэдэж, аз авчирдаг гэж үздэг учраас гэр бүлүүд сүйн бэлэгт 8.88 сая юань өгөхөөр тохиролцсон гэнэ. Урд хөршид хүргэний талынхан бэргэний ар гэрт мөнгө өгөх нь тун элбэг байдаг ажээ.
City Express –ийн сурвалжлагчийн хэлснээр 3 сар гаруй үерхсэн хос хоёулаа 20 гаруй настай юм байна. Хүргэний тал 8.88 сая юанийг бэргэний гэр бүлийн банкны данс руу шилжүүлсэн үү гэвэл үгүй. Тэд 100 юанийн олон мянган дэвсгэртийг хулсан сагсанд хийж бэлнээр нь өгчээ. Мөнгөн дэвсгэрт ойролцоогоор 100 кг жинтэй байсан байна.
Бэргэний ах нь City Express –ийн сурвалжлагчид "Бид сүйн бэлгийг үзэж шалгасныхаа дараа аюулгүй байдлыг бодож нягтлангуудаараа банкинд хийлгэсэн" хэмээн ярьжээ. Сүй тавих ёслол хэзээ болсон нь тодорхойгүй байгаа ч энэ үйл явдал пүрэв гарагт Хятадын нийгмийн сүлжээний сайтуудад хүмүүсийн хамгийн их уншсан мэдээллүүдийн нэг болсон байна. Sina Weibo сайтад л гэхэд хүмүүс энэ мэдээллийн талаар 200 мянга гаруй сэтгэгдэл бичсэн бөгөөд зарим уншигчид тэднийг "соёлжоогүй баячууд" хэмээн нэрийджээ.
РАЛЬДИЙ.А /shuum.mn/