Их Британийн түүхэнд тодоор тэмдэглэгдэн үлдсэн хүмүүсийн нэг болох Дианна гүнжийн өмсөж байсан алтлаг шаргал даашинзыг ирэх 12-р сарын 9-нд албан ёсоор дуудлага худалдаанд оруулахаар болжээ. Даашинзыг дуудах доод үнэ 80 мянган евро юм байна. Букингемийн Ордны хэвлэлийн албанаас мэдээлснээр үнэ хаялцуулах худалдаанаас олох бүх мөнгийг хүүхдийн байгууллагад хандивлах аж.
Их Британийн Хатан хаан II Элизабет, 1982 онд угсаа залгамжлах хунтайж Уильям мэндлэхэд Дианна гүнжид уг даашинзыг бэлэг болгон өгч байжээ. Энэхүү даашинзыг Дианна гүнж амиа алдахаасаа нэг өдрийн өмнө өмсөж, хүлээн авалтад орж байсан юм байна. Харамсалтай нь тэрээр 1997 онд найз залуу Доди Фаейдын хамт Парисын нэгэн туннельд авто машины ослоор нас барсан юм. Дианна тэр үед даашинзаа Уильямын өрөөнд үлдээн гадагш гарсан гэдэг. Тэр цагаас хойш даашинзыг 30 жилийн турш том хүүгийнх нь өрөөнд хадгалжээ.
36-хан насандаа цаг бусаар хорвоог орхисон Дианна газар булдаг тэсрэх бодис үйлдвэрлэлийн эсрэг эрчимтэй тэмцэгч нэгэн байсан юм. Мөн тэрээр гэр оронгүй, ХДХВ болон ДОХ - оор өвчилсөн, амьдралаа арай гэж зогоодог хүмүүс, хүүхдүүдэд тусалж ажилладаг байжээ.
РАЛЬДИЙ.А /shuum.mn/