“Усны гүнж” Укагийн хувийн амьдрал олон хүний хувьд шинэхэн, соньхон сэдэв болдог нь нууц биш. Хүүгээ төрүүлснээс хойш хэсэг хугацаанд нам жим байсан фитнесс хатагтай “Aqua” фитнес төвөө дүү охиндоо хариуцуулж, нийгмийн чиглэлийн үйл ажиллагаанд идэвхийлэн оролцохын зэрэгцээ хүүхдүүддээ, ялангуяа нялх хүүдээ хамаг анхаарлаа хандуулдаг гэнэ. Гэр бүлийн амьдрал зохиож, хоёр дахь үрийн зулай үнэрлэснээсээ хойш намба суусан ч гоо сайхан нь улам бүр гэрэлтэх фитнесс хатагтай ТV9 телевизээр бүсгүйчүүд хүүхнүүдийн халуун яриа өрнүүлж, хэрэгтэй сонирхолтой сэдвээр санал солилцдог нэвтрүүлэгт хүчин зүтгэж, өнгө гэрэл нэмэх болжээ. Тэрээр хэзээд “ус амьтай бас аз жаргал гоо үзэсэгэн бэлэглэдэг” гэдэг бол хүүхдүүдээ амьдралынхаа утга учир хэмээн уснаасаа илүүтэйгээр хайрладгаа нуудаггүй юм билээ. Амьдрал бэлэглэсэн бага хүүгээ чамин тансаг бүхэнд умбуулж, хөлөөс нь толгойг нь хүртэл брэндээр “тоноглож”, эрүүл мэндэд нь онцгой анхаардаг гэж найз нөхөд нь ярьдаг аж. Саяхан л гэхэд хатагтай Ука Mickey хүүгээ аваад Солонгос улсыг зорьжээ. Учир нь Укагийн насны хайр Mickey-ийн вакцин хийлгэх “нас” нь болсон гэнэ.