logo
Улаан талбайд нүцгэн

Улаан талбайд нүцгэн "үзүүлбэр" үзүүлсэн залууг 5 жил хорьж магадгүй

2013/11/18
Өнгөрсөн бямба гарагт Улаан Талбайд нүцгэлэн сууж, хуухнагаа хадаасаар хатган эсэргүүцлээ илэрхийлсэн залууд 5 хүртэлх жилийн хорих ял оноож магадгүй гэж Оросын телевизүүд мэдээллээ. Кремлийн хананы ойролцоо ёс бус үйлдэл хийсэн Пётр Павленскийд эрүү үүсгэн шалгаж эхэлсэн тухай мэдээллийг Дотоод Хэргийн Яам мэдээллийн агентлагуудад өгсөн байна. Цагдаа нар Павленскийг баривчилсан ч дараа өдөр нь түүнийг сулласан бөгөөд Москва хотоос өөр газар луу явахыг нь хоригложээ. Ямартай ч 29 настай уран бүтээлчийг танхайрсан хэргээр буруутгаад байна.
Павленский Орос дахь хүлцэнгүй ноомой байдлыг өөрийн үйлдлээрээ дамжуулан илэрхийлсэн хэмээн ярьжээ. Тэрээр үүнээс өмнө буюу өнгөрсөн оны 7-р сард Санкт-Петербург хотын сүмийн гадна уруулаа нийлүүлэн оёж, шоронд хоригдсон Пусси Райот хамтлагийнхныг дэмжиж байгаагаа илэрхийлсэн нь олон хүний анхаарлыг татсан юм. Павленский түүнчлэн энэ оны 5-р сард Санкт-Петербург дахь орон нутгийн засаг захиргааны байрны нүцгэн биеэ өргөст тороор ороон хэвтэж байжээ.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/




 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш