logo
Итали оюутнууд яагаад бухимдав?

Итали оюутнууд яагаад бухимдав?

2013/11/18
Италид болосролын салбарт зарцуулдаг төсвийг танахыг эсэргүүцсэн олон мянган оюутнууд жагсаал хийжээ. Нийслэл Ромоос эхлээд Турин, Палермо хотуудад эсэргүүцлийн жагсаал өрнөх үеэр жагсагчид цагдаа нартай мөргөлдсөн тохиолдлууд гарсан байна. Италийн эрх баригчид 2014 оны төсвийн төлөвлөгөөндөө боловсролын салбарт зарцуулах хөрөнгийг танахаар тусгасныг оюутнууд хүчтэй эсэргүүцэж байгаа бөгөөд тэд хөрөнгө оруулалтыг харин ч нэмэгдүүлэхийг шаардаж байгаа аж.

Шведэд ч мөн оюутнууд өөрсдийнх нь хэлж байгаагаар 'дээд боловсролыг хувьчлахыг' эсэргүүцэн жагсчээ. Тус улсын радиогоор мэдээлснээр засгийн газар их сургуулиудын удирдлагыг хувь хүмүүст шилжүүлэх санаачлага гаргасан нь ийнхүү эсэргүүцэлтэй тулгарсан байна. Харин Евробүсийн хамгийн их өртэй улс болох Грект төрийн албан хаагчдын жагсаалаас болж тус улсын хамгийн том хоёр их сургууль 10 долоо хоногийн турш үйл ажиллагаагаа зогсоожээ.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/


АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш