Энэ өдөр “Хурд” хамтлагийн тоглолтын бэлтгэл ид хийгдэж буй халуухан өдрүүдийн нэг байлаа. Харин бусад өдрүүдээс ялгаатай нь гэвэл "Хурд" хамтлагийн бэлтгэл дээр Олипмийн аварга Түвшинбаяр зочлон ирлээ. Түвшинбаяр Хурдынханд амжилт хүсэж, бэлтгэлийг нь сонирхон бас хууч дэлгэх зуураа оюутан ахуй цагтаа Хурдын нэг тоглолтыг үзэж чадалгүй харамсаж явсан тухайгаа яриж сууна.
Түвшинбаярыг “Аварга” дээд сургуульд байхад “Хурд” хамтлаг "Мянган жилд ганц" тоглолтоо хиих гэж байж. Тууний бага залуугийн л сонсох дуртай хамтлаг байсан бөгөөд тухайн үед тэр тоглолын тайз засалд тусалж бас тоглолт үзэх боломж олдсонд их баярласан гэдэг. Харамсалтай нь тайз засалд тусалсан боловч хувийн шалтгаанаас тоглолтоо үзэж чадалгүи нилээд гонсгор хоцорсон гэдэг. Энэ сарын 29, 30 нд болох Хурд хамтлагийн 20жилийн ойн тоглолтонд Олимпийн аварга Түвшинбаяр ирж үзэх дамжиггүй биз ээ.