Уул уурхайн сайдын тушаалаар нүүрсний олон улсын жишигт нийцсэн ангилал, стандартын санал боловсруулах Ажлын хэсэг байгуулагджээ. Тус яамны болон “Энержи ресурс”, МАК, “Багануур”, “Шарын гол” компанийн төлөөлөл бүхий ажлын хэсэг нь одоогоор нүүрсний уурхайнуудаар явж судалгаа хийж байгаа бөгөөд цаашид ангилал, стандартын саналыг боловсруулахдаа нүүрсний чанар, баяжуулалтын түвшинг нь нарийвчлан судлах аж.
Тодруулга.
Манай улс дэлхийн зах зээлд олон жил нүүрс экспортолж буй ч өдийг хүртэл ангилал, стандартгүй явж ирсэн төдийгүй илчлэгийнх нь хэмжээг харгалзан үнийг нь тогтоож иржээ.