Норвегийн шатрын гоц авьяастан Магнус Карлсен Энэтхэгийн Вишванатан Анандыг хожиж дэлхийн шатрын аваргаар тодорлоо. 22 настай Карлсен Энэтхэгийн Ченнай хотод болсон Дэлхийн Шатрын Аварга Шалгаруулах тэмцээнд 10 өрөг тоглохоос 8 удаа тоглохдоо 7 ялж, нэг хайнцсанаар 6.5-3.5 оноо авч, аваргын болзлыг хангасан байна. Гэхдээ тэрээр хамгийн залуудаа дэлхийн шатрын аварга болсон гэсэн нэрийг хараахан зүүж чадсангүй. Учир нь нарийн тооцвол Оросын Гарри Каспаров дэлхийн аварга болохдоо түүнээс хэдэн долоо хоногоор дүү байжээ.
Карлсен тэмцээн өндөрлөсний дараа хэвлэлийн хурал дээр ялсандаа маш баяртай байгаагаа илэрхийлсэн байна. Тэрээр нийт шагналын сан болох 2.24 сая ам.долларын 60 хувийг авсан бол үлдсэн 40 хувийг Ананд өвөртлөөд буцжээ. Оросын их мастер Гарри Каспаров Карлсенийг шатрын "Харри Поттер" гэж хочилсон бол бусад нь түүнийг Моцарттай зүйрлэдэг ажээ.
РАЛЬДИЙ.А /shuum.mn/