Филиппинийг дайрч өнгөрсөн Хайян хар салхины уршгаар амь үрэгдсэн хүний тоо 5,209 болж өссөн гэж тус улсын Онцгой Байдлын Агентлаг мэдээллээ. Тиймээс Хайян хар салхийг Филиппиний түүхэн дэх хамгийн олон хүний амийг авч одсон байгалийн аюулд тооцож байна. Түүх сөхвөл 1991 онд тус улсын Ормок хотод үер болох үеэр 5,101 хүн амь насаа алдаж байжээ. 11-р сарын 08-нд Хайян хар салхи Филиппиний зүүн эргийг дайрах үеэр салхины хурд дээд тал нь 270 км цагт хүрсэн юм. Улмаар хүчтэй салхи, ширүүн бороо нам доор орших арлууд дээрх байшин барилгыг газрын хөрстэй тэгшилжээ. Энэхүү байгалийн аюулын улмаас 4 сая гаруй хүн орон гэргүй болсны зэрэгцээ 1600 гаруй хүн ор сураггүй болоод байна.
РАЛЬДИЙ.А /shuum.mn/
РАЛЬДИЙ.А /shuum.mn/