Хятад улс радарт илэрдэггүй нисгэгчгүй онгоцоо анх удаа амжилттай туршсан байна. Тус улсын төрийн мэдлийн сонинд мэдээлснээр өнгөрсөн пүрэв гарагт Ченду хотод "Хурц Сэлэм" нэртэй нисгэгчгүй онгоцыг 20 орчим минут нисгэжээ. Хятад улс сүүлийн жилүүдэд J-20 болон J-31 зэрэг радарт илэрдэггүй байлдааны онгоцуудыг бүтээхэд чамгүй хөрөнгө зарцуулж байгаа юм. Өнгөрсөн 9-р сар нэгэн нисгэгчгүй онгоц Зүүн Хятадын Тэнгис дэх эзэмшлийн маргаантай арлын ойролцоо ниссэн нь Японы талын дургүйцлийг хүргэсэн бөгөөд үүний дараа Наран улсын удирдлагууд агаарын орон зайд нь нэвтэрсэн ямар ч нисгэгчгүй онгоцыг устгана гэж мэдэгджээ. Харин Хятадын Батлан Хамгаалах Яам Японы тал Хятадын нисэх онгоцыг устгах оролдлого хийвэл энэ нь дайн өдөөсөн хэрэг болно хэмээн анхааруулсан байна.
РАЛЬДИЙ.А /shuum.mn/
РАЛЬДИЙ.А /shuum.mn/