Дэлхийн стандарт боловсролыг монголд нутагшуулах Ерөнхий сайд С.Батболдын санаачилсан ажлын эхлэл энэ хичээлийн жилийн онцлог болж байна гэж Засгийн газрын хэлвэлийн албанаас мэдээллээ. Өөрөөр хэлбэл Ерөнхий боловсролын сургуулиуд энэ жилээс эхлэн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Кембрижийн стандартаар хичээллэж эхэлж байгаа юм. Монгол орны боловсролын салбарын шинэчлэлийн том хуудсыг хамтдаа нээсэн энэ жилийн есдүгээр сарын 1 буюу эрдмийн баярыг Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд нийслэлийн гэр хорооллын 58 дугаар сургуулийнхантай цугтаа угтлаа. Сурлага, урлаг спортын өндөр амжилтаар ч тус сургуулийнхан энэ хичээлийн жилээ эхлүүлж байгаа аж.
Засгийн газрын тэргүүн тус сургуулийн ёслолын арга хэмжээнд хэлсэн үгэндээ жил бүрийн хичээлийн шинэ жил өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой байдаг, энэ жилийн хувьд эдийн засгийн боломжийг хүн руугаа чиглүүлж ажиллуулах дөрвөн чухал мэдээлэл байгаа хэмээн онцолжээ. Нэгдүгээрт Кембрижийн стандарт хэрэгжиж эхэлсэн нь боловсролын салбарт хийгдэж буй томоохон шинэчлэл юм гэдгийг тэмдэглээд, Кембрижийн сургуулийн суралцагчид англи, монгол хос хэлээр сургалтаа явуулж, төгсөгчид нь дэлхийн хэмжээний нэр хүндтэй сургуульд элсэн суралцах эрхтэй болж, монголын боловсролын тогтолцоо олон улсад хүлээн зөвшөөрөгдөж эхэлнэ гэдгийг дурьдсан байна. Ирэх жил нийслэлийн дүүрэг бүрт, бүх аймгийн төвүүдэд Кембрижийн стандартаар хичээллэх сургуулийг байгуулна, харин энэ стандартаар хичээллэх сургуулийн удирдлага, багш нарын гүйцэтгэх үүрэг хариуцлага асар их учраас энэ жилээс эхлэн ЕБС-иудын багшлах боловсон хүчний асуудалд Засгийн газраас онцгой анхаарах болно гэдгийг тэмдэглэжээ. 2011-2012 оны хичээлийн жилд Монгол Улсын Ерөнхий сайд “Монгол хүүхэд“ хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж ажиллахаа мэдэгдсэн нь энэ өдрийн бас нэг шинэ мэдээ байжээ. Уг хөтөлбөрийн хүрээнд Ерөнхий боловсролын сургуулиудын бүх сурагчдыг эрүүл мэндийн нарийвчилсан үзлэгт үнэ төлбөргүй хамруулах бөгөөд ингэснээр монголын ирээдүйн залуус эрүүл чийрэг өсч торних, сурах, өрсөлдөх нөхцөл байдал хангагдана хэмээн үзэж байгаагаа Засгийн газрын тэргүүн дуулгасан байна.
3 дахь сюрприз нь Ерөнхий боловсролын бүх сургуулиудад стандарт хангасан биеийн тамирын заалтай болгоход чиглэсэн бодлогыг энэ хичээлийн жилээс авч хэрэгжүүлэх бөгөөд ирэх гурван жилд ажлыг гүйцэтгэсэн байх зорилтыг тавьж байгаагаа дуулгажээ. Энэ арга хэмжээний хүрээнд “Монгол мөрөөдлийн баг” сагсан бөмбөгийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болжээ. Энэхүү хөтөлбөр нь хүүхэд багачуудыг спортоор хичээллүүлэх, эрүүл чийрэг монгол хүнийг бий болгоход чиглэгдэж байгааг Ерөнхий сайд С.Батболд тэмдэглэв. Мөн энэ хичээлийн жилээс эхлэн ЕБС-ийн 1-3 ангиудад иргэний боловсролын хичээл заах болсон нь шинэлэг бөгөөд хүүхэд багачуудад эх орноо хайрлаж, бахархан дээдлэх, ахас ихэсээ хүндлэх, үндэсний дархлааг бэхжүүлэх зорилготой хэмээн гүйцэтгэх засаглалын тэргүүн ач холбогдлыг нь үнэлжээ.
Монголын төр, айл өрх, иргэн бүр чамбайлан бэлтгэж хүндэтгэл ёслолоор дүүрэн тэмдэглэдэг хичээлийн шинэ жилийн баярт Засгийн газрын тэргүүн ийн сюрприз барьжээ.
Shuum.mn