logo
Нүдний шил ба контакт линз

Нүдний шил ба контакт линз

2011/09/02
Хараа муудсан үед шил линз хоёрын аль нь дээр вэ? Хүн болгон энэ талаар өөрийн гэсэн бодолтой байдаг ч харьцуулан зөв сонголт хийхэд тус болох нэгэн хүснэгтийг сонирхуулъя.

Нүдний шил
Юуны өмнө харааны шил авахын өмнө нүдний эмчид үзүүлэн зөвлөгөө авч, мэргэжлээсээ хамааран зүүх шилний хэд хэдэн жор авах хэрэгтэй. Зарим хүн нь зөвхөн компьтер оношлогоо хийлгэсэн байхад л хангалттай гэж үздэг буруу гэдгийг онцолмоор байна. Компьютер оношлогоо хийгдсэн ч заавал мэргэжлийн эмчид үзүүлэх хэрэгтэй.
Дэлгүүрийн лангуу, гудамж зэргээс авсан шилийг байнга зүүх нь нүдний харааг бүр ч муутгах аюултай гэдгийг мартаж болохгүй. Иймд байнга зүүдэг шилээ хагалсан, мартсан, алдсан үед л түр хугацаагаар зүүж болно. Оптик шилээр хийсэн нүдний шил хагарч, улмаар хүнийг гэмтээх эрсдэл өндөртэй байдаг болохоор хүүхэд, өндөр настан, жолооч нарт тохиромжгүй. Иймд пластик линзээр хийсэн нүдний шил сонгож авах хэрэгтэй.

Контакт линз
Контакт линзийг анхлан сонгохдоо заавал нүдний эмчид үзүүлэн зөвлөгөө авах хэрэгтэй. Линзний хүч нь нүдний шилнийхтэй заавал тохирох албагүй гэдгийг мартаж болохгүй. Линзийг сонгох үед эмч нь тусгай багажаар линзний нүдэнд хэрхэн сууж байгаа заавал шалгах ёстой. Улмаар тухай хүний нүдний байдал, эвэрлэг бүрхэвчийн мурийлтын онцлогоос хамааран линзийг сонгож авдаг.

Нүдний шил

Контакт линз

Нүд ба шилний хоорондох зай нь заримдаа гажуудал үүсгэдэг.

Нүдэн дээр шууд наалддаг элдэв гажуудал үүсгэдэггүй.

Нүдний булангийн хараа тааруу болдог.

Харааны талбайд нөлөөлдөггүй.

Шилний хүрээ, шилний эсрэг талд үүсэх гялбааг байнга мэдэрдэг

Харааны талбайд нөлөөлөх ямар ч эвгүй мэдрэмж төрүүлэхгүй

Нүүр, чихэнд шилний жин мэдрэгдэж, үргэлж засч, өргөх хэрэг гарна.

Жин,түүнээс үүдэх ямар ч таагүй мэдрэмж төрөхгүй. Байнга засах шаардлагагүй.

Тоглох, спортоор хичээллэхэд саад болдог.

Спортоор хичээллэхэд саад болох зүйл огт байдаггүй.

Гадны дулаан өөрчлөгдөхөд  цантана.

Цантдаггүй

Нарнаас хамгаалах, үзэмж сайтай харааны хямд шил олдоц муутай.

Нарны гэрлээс хамгаалах үйлчилгээтэй линзний сонголт өргөн.

Нүдний шил нь хувцаслалт, үс засалт зэрэгт зохицсон байх ёстой.

Ямар ч хувцас, үс засалтанд зохицдог.

Цас, бороотой үед зүүхэд хэцүү байдаг.

Борооны дусал тогтдоггүй болохоор ямар ч үед саад болохгүй.

Хүний гадаад байдлыг өөрчилдөг.

Гадаад байдлыг огт өөрчилдөггүй, байгаа чигээрээ байх боломж олгодог.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш