logo
Орчин үеийн амьдралын хэв маяг биднийг сексээс хөндийрүүлж байна

Орчин үеийн амьдралын хэв маяг биднийг сексээс хөндийрүүлж байна

2013/12/02

Мөнгөний асуудал, ажил дээрх стресс, нийгмийн сүлжээний сөрөг нөлөө зэрэг олон хүчин зүйлсээс шалтгаалан орчин үед хүмүүсийн бэлгийн хавьталд орох давтамж цөөрсөн гэдгийг судлаачид онцолж байна. Их Британийн "NATSAL" байгууллагаас 10 жилд нэг удаа явуулдаг судалгаанд хамгийн сүүлд 15 мянган хүн оролцжээ. Энэ судалгаагаар 16-44 насныхан сард дунджаар 5 удаа бэлгийн харьцаанд ордог нь тогтоогдсон байна. Харин үүнээс өмнө буюу 1990-91, 1999-2001 онуудад явуулсан судалгаагаар хүмүүс сард дунджаар 6 болон түүнээс олон удаа дэр нэтгэдэг гэсэн дүн гарч байжээ.

Судалгааг явуулсан мэргэжилтнүүд орчин үеийн амьдралын хэв маяг хүмүүсийн бэлгийн дур хүсэл буурахад нөлөөж байж магадгүй гэсэн дүгнэлтэнд хүрсэн байна. "Хүмүүс мөнгөний талаар, ажлынхаа талаар их санаа зовж байна. Тэдний зан байдал бэлгийн харьцаанд ороход тохиромжгүй төлөвт шилжсэн байдалтай байдаг.

Үүнээс гадна орчин үеийн технологи ч гэсэн сөрөг нөлөө үзүүлж байна. Хүмүүс таблет, ухаалаг гар утсаа орондоо авч ороод, Twitter, Facebook –рүү орж, ирсэн мэйлдээ хариу бичиж байна" хэмээн "UCL" их сургуулийн доктор Кат Мерсер ярьжээ. 2010-2012 онд явуулсан санал асуулгаар эрчүүд сард дунджаар 4.9, эмэгтэйчүүд 4.8 удаа эсрэг хүйстэнтэйгээ энгэр зөрүүлдэг гэсэн дүн гарч байсан аж. Харин үүнээс 10 жилийн өмнө явуулсан судалгаагаар энэ давтамж эрчүүд, эмэгтэйчүүдийн аль алиных нь хувьд 6-аас дээш байжээ.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш