* * *
Өрнийн зурхай
Матрын орд (12/22-1/19): Тогтвортой өдөр. Бусад хүмүүсийн амьдарч байгааг хараад өөрийнхөө амьдралд сэтгэл гутрах болно. Бусдад байгаа зүйлсийг өөрийнхөөсөө сайхан хэмээн бодож эхлэх үедээ өөрийнхөө амьдралын сайхан зүйлсийг жагсаан бичих нь тайвшрах сайн арга болдог. Зохиол бүтээл бичдэг матруудын хувьд бичиж буй бүтээлээ үргэлжлүүлэн хийхэд таатай үе. Хэвлэлийн компаниуд руу өөрийн rap бичмэлийг илгээх хэрэгтэй. Хожим нь та өөрийн нэр, албан тушаалыг номын нүүрэн дээрээс хараад маш их баярлах болно. Албан ажил эрхэлдэг матрууд гэрээсээ гарахаасаа өмнө бүх төлөвлөгөөгөө нягталж нэг хар.
Хумхын орд (1/20-2/18): Гутранги, сэтгэлээр унах өдөр. Хумхынханы нүдэнд бүх юм хар өнгөөр харагдах болно. Ажил хэргийн хэлэлцээр нь үр ашиггүй байх болно. Хүч чадал хаачив гэж бодохоор алга болно. Сэтгэлээр унасан чигээрээ гутраад яваад байхын оронд материаллаг асуудлыг шийдвэрлэх болон гэртэй холбоотой авч үз. Өндөр зандрангуй дуугаа тат.
Загасны орд (2/19-3/20): Яаруу өдөр. Мэргэжил нэгтэн тань хамтарч ажиллахад тийм ч дуртай байхгүй ба дарга тань цагийн хуваарийн талаар бухимдуу байна. Өөрийгөө оролцуулах нь сайн байна. Та өөрийгөө итгэлтэйгээр илэрхийлж чадахгүй гэж бодож байсан ажил хэрэгтээ оролцож чадна. Хамгийн ойр дотны найзтайгаа уулзах талаар бодож тэднээс мөрийг нь түшээд уйлж болох үгүйг асуу. Дуртай газраа кофе ууж, найз нөхөдтэйгөө чатласан ч болно. Амралт авч тархиа хүчилтөрөгчөөр дүүргэсний дараа оюун ухаан тань хэрхэн сайн ажиллаж байгааг та мэдрэх болно
Хонины орд (3/21-4/19): Аялалд гарахад тааламжтай өдөр. Ажил хэргийн эсвэл танин мэдэхүйн аяллын аль нь ч байсан амжилттай болж, баяр баясгалан, сэтгэл хангалуун байдлыг авч ирнэ. Ашигтай худалдан авалт болон хожилтой холбоотойгоор таны санхүүгийн байдал бага зэрэг дээшлэх төлөвтэй. Үдшийг гэр бүлийн хүрээнд өнгөрүүлж, ном унших, хайртай, дотны хүмүүстэйгээ харилцах, гэр бүлийн тэмдэглэлт өдрийг хадгалж үлдсэн дүрс бичлэг үзэх, хөгжим сонсох зэргээр тайван нам гүм орчинг эрхэмлэ. Араатан амьтан зүүдэлбэл хууран мэхлэгчтэй учирна.
Үхрийн орд (4/20-5/20): Шүүмжлэлтэй өдөр. Хүнтэй танилцахаас зайлсхий. Учир нь энэ өдөр та бусдын таагүй нөлөөнд автах эсвэл буруу зөвлөгөөг дагах их хэмжээний мөнгө салхинд хийсгэхэд хүргэж болзошгүй. Түүнчлэн хувийн амьдралд тань ч таагүй нөлөө үзүүлж мэднэ. Тиймээс сонор сэрэмжтэй бай. Хамт ажиллагсдаасаа тусламж хүсэх олон нийттэй холбогдолтой санал санаачлага гаргахад нааштай өдөр.
Ихрийн орд (5/21-6/21): Сэтгэл догдолсон өдөр. Ихрийн ордныхны цусанд хүсэл тэмүүлэл оргилж байдаг бөгөөд өнөөдөр төдийлөн илрэхгүй. Сайн үйл бүтээх зарим нэгэн юм төлөвлөж дотно хүмүүстээ гэнэтийн бэлэг барь. Зардал төсвөө төлөвлөх тухай бодож үз. Санхүүгийн асуудлуудаа шийдвэрлэж цэгцэл. Зорилгуудаа эмх цэгцтэй болгосноор хүссэн газарт тань хүргэж чадах бодит иж бүрэн нөхцөлийг бий болгож чадна. Нөхцөл байдлыг бус нөхцөл байдалд тохируулж өөрийгөө өөрчил.
Мэлхийн орд (6/22-7/22): Хүчтэй өдөр. Эерэг чиг хандлагатай байх ч сул үлбэгэр байдал, гутрангуй үзлээ ялан дийлэхийн тулд цаг бүхнийг сайхнаар өнгөрөө. Биеийн эрч хүч тамир тэнхээ тань урсаж урам зоригийг тань бууруулж өөртөө эргэлзэх эргэлзээ ч бий болгож мэднэ. Өөрийн зөн совингоо тохируулахаа эсэргүүц. Дараа нь өөрийн санаануудаа бусадтай хуваалц. Бусад хүмүүс таны хэр гярхай ухаантай гэдгийг тань мэдээд гайхах болно. Та ч бас адил. Өнгөрсөн хайрын харилцаа тань одоогийн харилцаанд тань хэтэрхий нөлөөлж хэтэрхий оройтохоос өмнө хуучин асуудалдаа анхаарал хандуулах хэрэгтэйг хүчилж сэтгэлийн дарамтыг бий болгоно.
Арслангийн орд (7/23-8/22): Анхаарал шаардсан өдөр. Cap сансар огторгуйн нэг хэсэг рүү нүүснээр таны төлөвлөгөөнд ажил хэрэг тань их ач холбогдол өгнө. Ажлынхаа үүрэг хариуцлагаар өөрийгөө таниулж, таныг урагшлахад саад болж байгаа хүмүүсээс зайлсхий. Хэрэв та одооноос бэлтгэлтэй байвал шинэ ондоо амжилттай орох болно. Таны удирдах газар эсвэл ажилчид тань таны талд байх болно. Тэдний бодол санааны сайн талыг нь аваад, шийдвэрлэх гэж зовж байгаа асуудлуудаа зөвлөлд. Тэд мэдээж танд зөв зөвлөгөө өгөх болно. Тэвчээртэй байж, өөрийнхөө хариултын талаар удаан анхааралтай бод. Хурдан бодох нь тийм ч ухаалаг биш.
Охины орд (8/23-9/22): Өнөөдөр од эрхсийн байрлал танд таатай нөлөө үзүүлнэ. Магадгүй та энэ өдөр ирээдүйн амжилтынхаа эхлэлийг тавьж ч мэдэх юм. Юу ч тохиолдож байсан эхэлсэн зүйлээ бүү орхи. Хойш бүү ухар. Шаргуу зорилгодоо үнэнч урагш тэмүүлсэн байдал танд амжилт аз авч ирэх болно. Гэрээсээ хол байгаа бол утасны дуудлагаа байнга шалгаж хайрттайгаа холбоотой байх хэрэгтэй. Та ямар ч ажил олсон бай сайн ажиллаж чадвал таны сэтгэл санаа өөдрөг болох болно.
Жинлүүрийн орд (9/23-10/22): Бүтээлч өдөр. Энэ өдөр од эрхсээс өгч буй бэлгийг жинлүүрийн ордныхон хүлээж авахад бэлэн байна. Од эрхэс өнөөдөр танд албан тушаал ахих болон бизнесийн дэвшлийг өгч байна. Өнөөдөр таны сэтгэл хөдлөл бусад өдрөөс илүү байх учир та тун идэвхитэй байх нь ээ. Хэрэв та ажил дээрээ баяр хөөр, сэтгэл хөдлөлөөс ангид байдаг бол энэ өдөр шинэ боломж сонголтуудыг олж харах хэрэгтэй. Тайван бус байдал таны тав тухыг эвдсэн боловч энэ нь тийм ч удаан үргэлжлэхгүй. Эргэн тойрноо сайтар ажигла. Ингэснээр таны урам зориг, баяр баясал нэмэгдэх болно.
Хилэнцийн орд (10/23-11/21): Урьдын адил хорлол, таагүй явдалтай холбоогүй өвөрмөц өдөр. Өнөөдөр баяр баясал шил шилээ даган гарч ирэх болно. Сайхан юм худалдан авах, тоглоомонд хожих зэрэг санхүүгийн хувьд амжилттай байна. Гэхдээ өдрийн дундаас олж авсан зүйлээ алдаж болзошгүй. Санхүү болон сэтгэлийн тогтвортой байдал охиныхоны хараанаас гарч болзошгүй.
Нумын орд (11/22-12/21): Хүмүүстэй уулзахад тохиромжтой өдөр. Дараалсан олон уулзалт ярианууд нэгч хором тайван байлгахгүй. Ажил төрөл, санаа зовоосон асуудлуудаасаа салж өөртөө болон хүүхдүүддээ халуун дулаан уур амьсгал бэлэглэ. Нийтэд ойлгомжтой сайхан илтгэх чадвар чинь илэрнэ. Энэ өдөр нумынхан бүхий л анхаарлын төвд байж байлдан дагуулж чадна.