Умард Солонгост сар гаруй хугацаагаар хоригдсон АНУ-ын иргэн Меррилл Ньюманийг суллахыг Цагаан Ордон Пхеньянаас шаардлаа. Өнгөрсөн бямба гарагт Хойд Солонгосын төрийн мэдлийн телевизээр 85 настай Ньюман 1950-1953 оны хооронд үргэлжилсэн Солонгосын дайны үеэр Умард Солонгосын цэргүүд, энгийн иргэдийг хөнөөх тушаал өгсөн гэж мэдээлсэн байна.
Улмаар Ньюманий "уучлалт хүссэн мэдэгдэл" гээчийг гаргажээ. Меррилл Ньюман Умард Солонгост 10 хоног жуулчлаад 10-р сарын 26-нд нутаг буцах гэж байхад нь түүнийг баривчилжээ. Гэхдээ түүнийг өөр хүнтэй андууран баривчилсан гэж гэр бүлийнхэн нь мэдэгдсэн байна.
Вашингтон түүнчлэн 2012 оны 11-р сараас хойш Умардад хоригдож байгаа Солонгос гаралтай Америкийн иргэн Кеннет Бэйг суллахыг уриалсан байна. БНАСАУ-ын удирдлагууд өнгөрсөн 5-р сард Кеннетэд 15 жил хүнд хөдөлмөр хийх ял оноосон юм. Учир нь түүнийг аялал жуулчлалын бизнесээ ашиглан үймээн самуун дэгдээхийг санаархсан гэж буруутгажээ.
РАЛЬДИЙ.А /shuum.mn/