logo
Майкл Жордан аав болно

Майкл Жордан аав болно

2013/12/02

Домогт сагсан бөмбөгч Майкл Жордан дахин үрийн зулай үнэрлэх гэж байна. Жордан, түүний эхнэр Куба гаралтай загвар өмсөгч Иветте Приэто нар анхны хүүхдээ мэндлэхийг  хүлээж байна гэж алдартнуудын тухай мэдээлдэг "Us Weekly" сэтгүүлд бичжээ. Гэхдээ Приэто яг хэзээ амаржих талаар мэдээлээгүй байна. Одоо 50 настай Жордан, 34 настай Приэто нар 5 жил үерхсэний эцэст энэ оны 4-р сард Флоридад хуримаа хийсэн юм.

Тэрээр өмнөх эхнэр Хуанита Венойтоогоо 17 жил амьдрахдаа 3 хүүхэд төрүүлж өсгөжээ. Гэхдээ тэдний хамтын амьдрал 2006 онд эцэс болсон. Алдрын танхимд нэрээ мөнхөлж чадсан Жордан "Chicago Bulls" –д хүчин зүтгэх хугацаандаа багаа 6 удаа NBA –ийн аварга болгосон түүхтэй. Тэрээр үүнээс гадна NBA –ийн хамгийн үнэ цэнэтэй тоглогчоор 5 удаа шалгарч байжээ. Спортод гаргасан амжилт, компаниудтай явуулсан хамтын ажиллагаа зэрэг нь түүнийг Америкийн хамгийн алдартай, хамгийн чинээлэг тамирчдын нэг болгосон билээ.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/

Сэтгэгдэлүүд

Дээш