* * *
Өрнийн зурхай
Матрын орд (12/22-1/19): Сэтгэл зовоосон өдөр. Өөрийн зан араншингаа хянаж олон нийтийн газарт байхаас татгалз. Шинэ сард энэ ордныхны хамтын ажиллагаа бүтэлгүйтэж магад. Хэрвээ та учрыг нь олохыг хүсвэл энэ асуудал маш ярвигтай болно. Энэ нь таныг зогс гэсэн дохио. Хэрэв та илүү их хэлэлцээр хийж яарах юм бол цаашид харамсах болно. Шинэ болон сэтгэл догдлом хүчтэй уулзалт нь маш чухлаар эхэлж байна. Гэвч таны зан араншин илүү хурцаар илрэх болно. Эцэст нь өөрийгөө халуун ванн дотроо орж эрхлүүл.
Хумхын орд (1/20-2/18): Шинэ ажил, гэрээ эхлэх, эргэлзээгээ давах, мэдээллээ бэхжүүлэхэд тааламжтай өдөр. Та өөртөө итгэлтэй байж, бусдыг удирдаж, зааварлахыг хүснэ. Өнөөдөр томоохон ажил хийх чадвартай байна. Энэ өдөр ямар нэг шинэ зүйлээс эрч хүч авна. Гэхдээ тааламжгүй байдал үүсгэх романтик харилцаанаас болгоомжил.
Загасны орд Сайн өдөр. Энэ өдөр ерөнхийдөө эерэг хандлагууд зонхилж байна. Өнөөдөр амжилтын шатаар өгсөхийг эрмэлздэг загаснуудын хувьд мэргэжлийн болон худалдаа арилжааны амжилт дэвшлийн томоохон үеийг авчирна. Хэрэв та компанидаа өндөр албан тушаалд суухаар оролдож байгаа, салбараа солихоор хүсэж байгаа эсвэл шинэ ажил хайж байгаа бол энэ бол санаачлагатай байх үе. Судалгаа хийж танд жинхэнэ сэтгэл ханамж авчрах зүйлийг ол.
Хонины орд (3/21-4/19): Эрчимтэй өдөр. Магадгүй чи ихэнх өдрүүдэд хөл хөдөлгөөнтэй байх болно. Тиймээс бэлтгэлтэй бай. Хэрвээ чи маш их алхах гэж байгаа бол өөртөө таарсан гутлаа өмсөөрэй. Мөн та машин унах гэж байгаа бол сайныг нь захиал. Чиний хүрээлэн буй орчинд маш олон төрлийн хүүхэдтэй холбоотой ажил үүргүүд байгаа.Энд магадгүй хангалттай олон хийх сэтгэл хөдөлгөсөн төслүүд байгаа. Гэвч чиний нөөцөд тархац үүсэхээс болгоомжил. Ингэхийн оронд төлөвлөгөөн дээрээ тулгуурла. Мөн яг энэ цагт нэг алхмаас л ав. Зардал чинь өсөж чи мөрийтэй тоглоомонд уруу татагдах болно.
Үхрийн орд (4/20-5/20): Идэвхтэй бүтээлч өдөр. Оюун санаа уран бүтээл сексийн чадавх аажмаар нэмэгдэнэ. Хосуудын харьцаа сайжирна. Төлөвлөгөө зохиох нийгмийн үйл хэрэгт оролцох шинэ танилтай болоход тааламжтай. Энэ бүгд удаан хугацаанд үргэлжилж цаашдаа албан тушаал ахих мөнгөтэй болох үндэс суурь болно. Таны нямбай ажил хэрэгч чадвар амжилт авчирна. Таныг ажил хэргийн амжилт хүлээж байна.
Ихрийн орд (5/21-6/21): Илэн далангүй өдөр. Эмэгтэй хүмүүст мөнгөтэй хүн санал тавина. Гэвч та юмыг дэндүүлэхдээ сайн байдаг нь танд хүрэх шалтгаан боломж юм. Өөрийн зээлийн картыг хэрэгтэй үедээ зарцуулахаа мэддэг байх хэрэгтэй. Зөв санаа бодлоор дүүрэн байна. Хэрвээ та ганц бие бол хүмүүстэй аялалд гарч, сар буцах үед хэн нэгэнтэй бүжиглээрэй. Гэхдээ болгоомжтой бай. Оюун санааны хувьд өөртөө урам хайрлаж аливаа хурал цуглааныг орхигдуулахгүй бай. Бусдыг сонсож, нээлттэй байж, гэнэтийн үйл явдалд бэлэн бай.
Мэлхийн орд (6/22-7/22): Хүнд аюул осолтой өдөр. Ойр дотны хүнтэйгээ ам мурийх нь эцэстээ хурц байдалд орж, харилцаагаа таслахад ч хүрч болзошгүй. Эрүүл мэнддээ анхаар. Бие тавгүйтэж магадгүй байна. Хий дэмий сэлгүүцэх, хов жив хөөцөлдөх хэрэггүй. Эрүүл мэнддээ анхаарч, бие махбодь тань танаас юу хүсч байгааг мэдэр. Харшил хөдөлж, нойрны хэм алдагдсанаар таны амьдралын хэмнэлд өөрчлөлт орно. Хэрвээ уламжлалт эмчилгээ хийлгэвэл өндөр үнэтэй эмчилгээ хийлгэх шаардлагагүй болно. Энгийн нян шимэгчийн гаралтай өвчнүүдийг эмийн бус аргаар эмчлэх эсвэл хоолны дэглэмээ өөрчлөх замаар амархан эдгээж болно.
Арслангийн орд (7/23-8/22): Тааруухан өдөр. Өнөөдөр бусдад найдахад бага зэрэг хэцүү байх болно. Танд харьцах ёстой хүмүүсийнхээ сөрөг үйлдлээс зайлсхийх хамгийн зөв арга замыг сонгоход амаргүй байх болно. Хэвлэж нийтлүүлэх ажлын гэрээ ойрын үед ирж магад, гэхдээ та тооцоонд орох ёстой мөнгөө авах эсэх, өөрийн ажлыг дараагийн хэвлэлтэнд оруулах эрхтэй эсэх талаар гэрээг дахин нягтлан шалгаж үзэх хэрэгтэй. Чөлөөт цагаараа өөртэйгээ адил санаа бодолтой хүмүүстэй урам зориг өгөх яриа өрнүүл.
Охины орд (8/23-9/22): Тэвчээргүй өдөр. Зорилгодоо хүрэх гэж яарах хэрэггүй. Аль болохоор бусдыг бодож, тэдэнд туслахыг хичээ. Хэрвээ та бусдад өгөөмөр хандвал бүгдийг өөрийнхөөрөө болгох гэж зүтгэснээс илүү үр дүн авчирч зорилгодоо илүү хурдан хүрэхэд тань тусална гэдгийг ойлгох болно. Танд эсрэг хүйсний тань хүмүүс илүү ихээр татагдана. Нууцлаг хайр дурлал танд тохиолдвол хайрынхаа төлөө чадах бүхнээ хийгээрэй. Өдрийн сүүлээр танд бусдад хууртсан мэт, зүрх тань шархалсан мэт мэдрэмж төрж болзошгүй.
Жинлүүрийн орд (9/23-10/22): . Тав тухтай өдөр. Та өөрийн цагийг нээлттэй дураараа хөгжилтэй хүмүүст зарцуулахыг хүсэж байна уу. Гэхдээ гэр бүлийн гишүүдийн хэн нэгнээс ямар нэгэн зүйл зээлэх нь золгүй үр дагавартай тул найз нөхдийн харилцаа мөнгө, эд хөрөнгөтэй холбогдох үед болгоомжтой бай. Сонирхолтой санаанууд, ашигтай төсөөллүүдийг гаргаж хэрэгжүүлэхээсээ өмнө шалгаж үзэхэд тохиромжтой өдөр. Үдэш болоход эрч хүч буурах ба гэрийн тав тухтай байдалд сэтгэл татагдана.
Хилэнцийн орд (10/23-11/21): Идэвхигүй хүнд өдөр. Ужиг өвчин сэдэрч болзошгүй. Хардалтаас болж хосуудын харьцаанд хүндрэл үүснэ. Үг, үйл хөдлөлдөө болгоомжтой бай. Эрүүл мэндээ мартаж болохгүй. Хосуудын хувьд хуурмаг байдал гаргаж болохгүй. Түр зуурын зөрчил нь харилцаагаа хөргөхөд хүргэж болзошгүй.
Нумын орд (11/22-12/21): Тогтворгүй өдөр. Өнөөдөр таны хувьд хайр дурлал болон сэтгэл хөдлөл давамгайлна. Таны ямар ч холбоо хамааралгүй гэж бодсон зүйлс амьдралын тань олон салбарт нөлөөлж мэднэ. Та ажлынхаа хамтран ажиллагчтайгаа муудалцсанаар ханьтайгаа үл ойлголцох байдал үүсч болно. Аль эсвэл эсрэгээрээ ханьтайгаа муудалцсанаар ажлаа солих талаар бодож эхэлж болох юм. Тайван байж ухаалаг шийд гаргахыг хичээ.