logo
Сиэтл Сихокс багийн хөгжөөн дэмжигчид газар хөдлөлт үүсгэжээ

Сиэтл Сихокс багийн хөгжөөн дэмжигчид газар хөдлөлт үүсгэжээ

2013/12/05
Даваа гарагийн орой АНУ-ын Сиэтл хотод хөлбөмбөгийн багийн хөгжөөн дэмжигчдийн баяр хөөр, чимээ шуугиан тэнгэрт хадах үеэр газар чичирсэн байна. Энэ нь хүч багатай газар хөдлөлт гэж тэмдэглэгдсэн тухай судалгааны байгууллага мэдээллээ.  Сиэтл Сихокс болон Нью Орлеанс Сэйнтс багуудын эхний үеийн тоглолтын үеэр цөс нь хөөрсөн хөгжөөн дэмжигчид дор дороо үсэрч дэвхцэж байжээ. Энэ үеэр үүссэн чичиргээ нь 1-ээс 2 магнитудын газар хөдлөлтөд тооцогдохоор хэмжээнд хүрснийг "PNSN" байгууллага тогтоосон байна. Тус байгууллагын захирал Жон Видэйл CNN –д ярилцлага өгөх үеэрээ "Тоглолтын үеэр таван удаа газар чичирхийлснийг манай ажилтнууд тогтоосон" хэмээн ярьжээ. Дашрамд дурдахад Сихокс баг өрсөлдөгчөө 34-7 буюу 27 онооны илүүтэйгээр буулгаж авсан аж.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/

 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш