logo
НҮБ-ын Женев дэх Байнгын төлөөлөгчийг томиллоо

НҮБ-ын Женев дэх Байнгын төлөөлөгчийг томиллоо

2013/12/09

Засгийн газрын ээлжит хуралдаан 2013 оны 12 дугаар сарын 7-ны өдөр болж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Монгол Улсаас НҮБ-ын Женев дэх салбар, олон улсын бусад
байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Лувсанцэрэнгийн Оргилыг эгүүлэн 
татаж, түүний оронд Монгол Улсаас Швейцарийн холбооны улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт
 Элчин сайд Ваанчигийн Пүрэвдоржийг томиллоо. УИХ-ын 2013 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар Ваанчигийн Пүрэвдоржийг Монгол Улсаас Швейцарийн холбооны улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилсон юм.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш