logo
БНТУ-д 30 хүртэл хоног харилцан визгүй зорчино

БНТУ-д 30 хүртэл хоног харилцан визгүй зорчино

2013/12/09

Засгийн газрын ээлжит хуралдаан 2013 оны 12 дугаар сарын 7-ны өдөр болж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. УИХ-ын дарга З.Энхболдын БНТУ-д хийсэн айлчлалын үеэр Анкара хотноо 10 дугаар сарын 10-нд гарын үсэг зурсан "Иргэд харилцан зорчих тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Турк улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр"-ийг эцэслэн баталлаа. Хэлэлцээрийн дагуу хоёр орны иргэд паспортын төрөл үл харгалзан 30 хүртэл хоног харилцан визгүй зорчино. Мөн монгол иргэд БНТУ-д байх хоног тутамдаа 30 ам.долларын хураамж төлдөг байсан хуучин журам хүчингүй болно.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш