logo
Дүүргүүдийн ИТХ-ын ажлын албаны ажилтнууд тангараг өргөлөө

Дүүргүүдийн ИТХ-ын ажлын албаны ажилтнууд тангараг өргөлөө

2013/12/11
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын төрийн захиргааны албан тушаалд нэр дэвшин, томилогдон ажиллаж буй нэр бүхий 283 албан хаагч төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн бол өнөөдөр дүүргүүдийн ИТХ-ын ажилтнууд тангараг өргөлөө. Баянзүрх дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Ч.Мэндсайхан, Чингэлтэй дүүргийн ИТХ-ын Ажлын албаны хэлтсийн дарга Т.Уламбаяр, Хан-Уул дүүргийн ИТХ-ын Ажлын албаны мэргэжилтэн П.Энхжаргал, Налайх дүүргийн ИТХ-ын Ажлын албаны мэргэжилтэн А.Анхбаяр, Налайх дүүргийн ИТХ-ын Ажлын албаны мэргэжилтэн К.Амангүль, Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын ажлын албаны мэргэжилтэн Ц.Мөнхцэцэг нар төрийн жинхэнэ албан хаагч боллоо.  УИХ-аас баталсан Төрийн албаны тухай хуулиар төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслолын журмыг  Монгол Улсын Ерөнхийлөгч тогтоодог бөгөөд төрийн жинхэнэ албан хаагч "Эх орон, ард түмнийхээ төлөө эрдэм чадлаа зориулж, төрийн хууль, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж албан үүргээ үнэнч шударгаар биелүүлэхээ тангараглая. Тангарагаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ" хэмээн тангараг өргөдөг юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш