logo
Саран дээр гэрэлт цамхаг байрлуулна

Саран дээр гэрэлт цамхаг байрлуулна

2011/09/03
Гурван жилийн дараа Сарыг зорих «Луна-Глоб» станцын буух модульд хоёр том гэрэлт цамхаг суурилуулна. Тэдгээрийн тусламжтайгаар модулийг өөрийг нь илрүүлэхээс гадна сарны координатын системийг эчнээ тодруулах аж. Гэрэлт цамхагууд нь Саран дээрх аль ч газар, ямар ч царын нарийн координатыг гаргах, хоёрдугаарт, зурган дээр станцын буусан газрын цэгийг илрүүлэх боломж олгоно гэж Оросын ШУА-ийн Одон орон судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний алха ажилтан, төслийг боловсруулсан Александр Багров мэдээллээ. Өөрөөр тэдгээрийг ямар ч камераар харах боломжгүй аж. «Луна-Глоб» станцыг 2014 онд хөөргөхөөр төлөвлөсөн байна. Буух модуль Сарны хойд туйлын орчимд буух бөгөөд тойрог замын станц туйлын тойрог замаар тойрон эргэлдэнэ. Хоёр гэрэлт цамхагийн нэг нь лазер гэрэлтэй байх аж. З.Амгалан
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш