logo
Хүн бүрийн олж болох алдагдсан эрдэнэс

Хүн бүрийн олж болох алдагдсан эрдэнэс

2011/09/03
Хүн төрөлхтний түүх нууцлаг, учир битүүлэг зүйлсээр дүүрэн билээ. Үүнээс тайлагдаж болох нэгэн нууц бол археологичид, эрдэнэсийн хайгуулчдыг амар тайван байлгадаггүй нуусан алт мөнгө, алдагдсан эрдэнэс юм.
Урьд нэгэн цагт эдгээр алт эрдэнэс нь эздийнхээ агуу хүчирхэг гэдгийг харуулсан эд зүйлс байсан бол харин одоо тэдгээрийн нэг ч ул мөр үлдээгүй бөгөөд байгаа газар нь ердөө л таамаг төдий болжээ.

Далайн дээрэмчдийн эрдэнэс
Уран зохиол, кино урлагт далайн дээрэмчдийн нуусан эрдэнэс, харгис хэрцгий дээрэмчдийн хараал хүрсэн эрдэнэсийн тухай зохиомол түүх олон гардаг. Гэхдээ тэдгээр зохиомол түүхийн баатруудын дийлэнх нь бодит хүмүүс байсан нь нууц биш юм.
Английн “Хар сахалт” гэдэг хочтой далайн дээрэмчин Эдвард Тич далайн дээрэмчдийн түүхэнд хамгийн зартай нь ажээ.
Харгис хэрцгий, хайр найргүй ахмадын амьдрал ердөө хоёрхон жил үргэлжилсэн боловч тэрбээр энэ хугацаанд асар их хэмжээний алт, үнэт эдлэлийг дээрэм тонуул, хулгайн замаар хуримтлуулжээ.
Ахмад Тич 1716 оноос эхлэн Испанийн хөлөг онгоцуудыг дээрэмдэж, тэднээс булааж авсан алтаа Өмнөд Америкаас Мексик рүү гэр лүүгээ зөөдөг байв. Ингэж 1798 оны намар хүртэл үргэлжилжээ. Энэ онд Тич болон түүний хөлгийнхөн Английн түрүүч Роберт Мэйнардын хөлөг онгоцтой хавиргалах байлдаан буюу зэрэгцэн тулалдаж ялагдсан байна. Тулалдааны үеэр ахмад Хар сахалт үхлийн 5 сумны шар, сэлэмний 20 шарх авчээ. Мэйнард Тичийн толгойг тас цавчиж, хөлгийнхөө босоо тулгуурын дарвуул тогтоодог хөндлөвчнөөс өлгөхийг тушаажээ. Амьд үлдсэн далайн дээрэмчдийн дүүжилж цаазаар авсан байна.
Харин Тичийн нөхдийнхөө хамт дээрэмдэж амжсан эрдэнэс оньсого болон үлджээ.

Үргэлжлэлийг ЭНД-ээс уншина уу....
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш