logo
 Бизнес эрхлэгчид засгын газрын алдаатай бодлогы балгаар хаалгаа барихад хүрч байна

Бизнес эрхлэгчид засгын газрын алдаатай бодлогы балгаар хаалгаа барихад хүрч байна

2013/12/12
Нийгмийн Ардчиллын Хүрээлэнгээс бизнес эрхлэгчдийн дунд 2013 оны арванхоёрдугаар сарын 4-5-ны өдөр Улаанбаатар хотод үйл ажиллагаагаа явуулж буй бизнес эрхлэгчдийн дунд “Бизнес эрхлэгч” сэдэвт экспресс судалгаа явуулжээ. Судалгаанд оролцогчдын 49.6 хувь нь эрэгтэй, 50.4 хувь нь эмэгтэй, 49.6 хувь нь 18-35 насны залуу бизнесмэнүүд, 48.5 хувь нь нь 36-55 насны дунд үеийнхэн, 5.2 хувь нь нь 56-65 насны бизнес эрхлэгчид тус тус хамрагдсан бөгөөд тэдний 69 хувь нь нь дээд, 9.2 хувь нь тусгай дунд, 21 хувь нь бүрэн  болон бүрэн ус дунд, үлдсэн 0.8 хувь нь бага, боловсролгүй бизнес эрхлэгчид энэ удаагийн судалгаанд оролцжээ. Судалгаанд хамрагдсан бизнесмэнүүдийн эрхэлж буй бизнесийн үйл ажиллагааг салбараар нь авч үзвэл: /Бусад: тээвэр зууч, банк санхүү, сургалт, зөвлөгөө г.м/
Судалгаанд хамрагдсан бизнес эрхлэгчид өнөөгийн Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны өөрсдийн эрхэлж буй бизнест үзүүлж буй үр нөлөөг дүгнэхдээ:
Эндээс харахад Монгол Улсын өнөөгийн зах зээл, бизнесийн орчин, нөхцөлийн талаар бизнес эрхлэгчид төдийлөн таатай орчин бүрэлдээгүй байна гэсэн үнэлгээг судалгаанд оролцогчдын дийлэнх олонхи /88 хувь нь/ өгчээ. Энэ нь төр засгийн цаашдын бодлого, үйл ажиллагааг бизнес эрхлэгчдэд том, жижиг гэж ялгалгүй амьдралд нийцсэн, хүрсэн төвшинд явуулахыг сануулж буй том дохио юм. Өнөөдөр Монгол Улсын зах зээл, эдийн засгийн төвшин, хэрэглээний үнийн индексийн талаар Шинэчлэлийн Засгийн газраас олон талын бодлого, үйл ажиллагаа авч хэрэгжүүлж байгааг Та бид мэднэ. Ялангуяа Өнөөгийн Засгийн газраас өргөн хэрэглээний болон суурь бараа бүтээгдэхүүний гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах зорилгоор Үнэ тогтворжуулах хөтөлбөрт 3.8 их наяд төгрөгийг зарцуулсан. Энэ хөтөлбөрийн үр дүнг судалгаанд хамрагдсан бизнес эрхлэгчид дараах байдлаар дүгнэжээ
Засгийн газраас хэрэгжүүлсэн “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийн хүрээнд хийгдсэн дээрх бодлого, шийдвэрийг ерөнхийд нь манай судалгаанд хамрагдсан бизнесмэнүүдийн дийлэнх олонх нь /88,9 хувь/ үр дүнгүй, татвар төлөгчдийн мөнгийг  үр ашиггүй зарцуулсан ажил болсон гэж дүгнэжээ. Тэд энэ талаар өөрсдийн санал бодлыг илэрхийлэхдээ “Хий дэмий, үр ашиггүй, үрэлгэн, бизнес эрхлэгчдийн багахан хэсгийг ивээн тэтгэсэн мөнгө цацсан ажил хийж байхын оронд олигтойхон татварын хөнгөлөлтийг жижиг дунд бизнес эрхлэгчдэд нэг удаа үзүүлэх нь илүү үр дүнтэй нүдээ олсон ажил болно” гэсэн байр сууринаас хандаж байгаа дүр зураг судалгаанаас харагдлаа. Манай судалгаанд хамрагдсан бизнес эрхлэгчид одоогийн Засгийн газрын хэрэгжүүлж буй 8 хувийн хүүтэй орон сууцны зээлийн хэрэгжилтийн талаарх өөрсдийн байр суурийг дараах байдлаар илэрхийлсэн байна.
Эндээс харахад судалгаанд оролцсон гурван хүн тутмын хоёр нь буюу 65.9 хувь нь Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлж буй 8 хувийн нэмэх хасах 1 хувийн хүүтэй орон сууцжуулах хөтөлбөрт ихээхэн шүүмжлэлтэй ханджээ. Тодруулбал, иргэдийн зээлийн урьдчилгаа нөхцөлийг хангах хөрөнгө санхүүгийн эх үүсвэр муу, барилга байшин, орон сууцны 1 квадрат метрийн үнэ өртөг өндөр, энэ чиглэлээр ашиг хонжоо хийж сурсан ченжүүдийг дэмжсэн бодлого болсон гэж судалгаанд хамрагдсан жижиг дунд бизнес эрхлэгчид үзжээ. УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэн баталсан, олны анхаарлын төвд байсан гол асуудал бол 2014 оны төсвийн тухай хууль байв. Энэ талаар бизнес эрхлэгчид ямар ойлголт, мэдээ мэдээлэлтэй явж байгааг тандан асуухад:
Дээрх графикаас харахад ард иргэд, ялангуяа манай бизнес эрхлэгчдэд 2014 оны төсвийн тухай хуулийн талаар мэдээ мэдээллээр дутмаг байгаа дүр зураг харагдлаа. Эрх баригчид энэ хуулийн талаарх ашиг тус, үр өгөөжийн талаар хангалттай мэдээлэл өгдөггүй учир дутагдалтай талыг судалгаанд хамрагдсан бизнес эрхлэгчид шүүмжлэх хандлага ажиглагдаж байлаа.Судалгаанд оролцогч бизнес эрхлэгчдээс бизнес эрхэлж байх явцад ямар хүндрэл бэрхшээл байгааг тодруулсан юм.
Судалгаанаас дүгнэхэд: Бизнес эрхлэгчдэд тулгарч буй бэрхшээл саадын эхний 10 байрт гадаад валютын ханшийн өсөлт -14.6 хувь, арилжааны банкны зээлийн хүү -12.3 хувь, түрээсийн дарамт их, өндөр түрээс -11.9 хувь, элдэв тусгай зөвшөөрөл их -9.9 хувь, төр, засгийн байгууллагуудын хүнд суртал /гааль, татвар, хуулийн г.м/ -9.7 хувь, давхардсан олон шат дамжлагатай /хяналт, шалгалт/ -9.2 хувь, засгийн газраас бизнесийг дэмжсэн бодлого байхгүй -9 хувь, татварын буруу тогтолцоо -5.9 хувь, авилга, хувь тооцдог буруу жишиг -5.5 хувь, төр, засгийн буруу бодлого, шийдвэр -4.8 хувь гэсэн асуудлууд орсон нь цаашдын бодлого, үйл ажиллагаанд нэн тэргүүнд анхаарал хандуулах шаардлагатайг харуулж байна Бизнес эрхлэгчдэд тулгамдаж буй хүндрэл бэрхшээлийн талаас илүү хувь буюу 55.2 хувь нь төр, засгийн байгууллагуудын бодлого, шийдвэр, баталсан журмуудаас шууд хамааралтайг судалгаанд оролцогчид онцолжээ. Төр засгаас хүсэх тэдний нэн тэргүүний хүсэлт, шаардлага, нийгмийн хүлээлт нь төрийн дарамт, шахалтаас ангид байж, олон шат дамжлагагүй, давхардсан зөвшөөрөл лицензгүй байх явдал нь Монгол Улсад дотоодын бизнес эрхлэгчдэд таатай орчинг бүрдүүлэх хөрс суурь болохыг хэлж байв. Түүнчлэн төрийн мөнгөний бодлогын нэг зохицуулах ёстой, өдөр тутмын хяналтад байх ёстой гадаад валютын ханшийг тогтворжуулах нь бизнес эрхлэгчдийг дэмжихийн зэрэгцээ Монгол дахь ядуурал, ажилгүйдлийн хэмжээг бууруулах, дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээг өсгөх нэг хүчин зүйл болно гэдгийг судалгаанд оролцогчид санал нэгтэй баталж байв. Тэгвэл судалгаанд хамрагдсан бизнесмэнүүдээс “УИХ, Засгийн газраас бизнес эрхлэгчдийг дэмжихдээ яг ямар хууль, эрх зүйн актын зүйл заалтыг өөрчилж, шинэчлэн найруулбал амьдралд илүү нийцсэн шийдвэр болно гэж Та үзэж байна вэ?” гэсэн асуултыг асуухад:
Дээрх графикаас харахад өнөөдөр аль ч салбарт их бага хэмжээгээр бизнес эрхэлж буй иргэдэд маань нэн тэргүүнд дэмжлэг болохуйц асуудлын гол шийдэл тэднийг хөрөнгө санхүүгээр, арилцааны банкны бага хүүтэй мөнгөний бодлогоор дэмжих явдал гэдэг нь харагдаж байна. Харин тэд “Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг татах, дэмжих бизнесийн таатай орчин бүрдүүлэхийн тулд УИХ, Засгийн газраас ямар бодлого, үйл ажиллагаа явуулбал зохистой гэж Та бодож байна вэ?” 
гэсэн асуултад:
Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг татах, тэдний ашиг сонирхол, үйл ажиллагааг дэмжихэд нэн тэргүүнд төрийн оролцоог багасгаж, улмаар олон тооны тусгай зөвшөөрөл, лицензийг цөөлж, давхардсан олон хяналт шалгалтыг цэгцлэх явдал хамгийн чухал гэдгийг судалгаанд хамрагдсан бизнес эрхлэгчид онцолжээ. Үүний зэрэгцээ төр засгаас барих, авч хэрэгжүүлэх нэг бодлого бол гадаад валютын ханшийн тогтвортой байдал гэдгийг ч тэд нэн тэргүүнд дурьдсан байна.
Судалгаанд оролцсон бизнес эрхлэгчдээс одоогийн эрхэлж байгаа бизнесийнхээ талаар цаашид ямар төлөвлөгөөтэй байгааг нь сонирхоход: Эндээс харахад Монгол хүн амны бэлгээс ашдын бэлгэ гэж сайныг бодож ирээдүйгээ сайн сайхнаар, амжилт ашгаар дүүрнээр төсөөлж, төлөвлөж явдаг өөдрөг сэтгэл манай бизнес эрхлэгчдийн дунд түгээмэл харагдаж  байна. Харин тэдний таван хүн тутмын нэг нь буюу 24.2 хувь нь одоогийн эрхэлж буй бизнесээ зогсоох, орхих эсвэл өөр чиглэлийн бизнес рүү орно гэж үзсэн байдал нь Монгол Улсад эдийн засгийн хямрал, хүндрэл бэрхшээл тохиолдоход олон компани, аж ахуйн нэгжүүд үүд хаалгаа барих, улмаар ажилгүйдэл, ядуурал өсөх аюултай нөхцөл байдал үүсч болохыг УИХ, Засгийн газар онцгой анхааралдаа авч цаашдын бодлого, чиглэлдээ харгалзан үзвэл зохино.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш