“Ухаалаг” төр рүү эргэлт буцалтгүй
Монголчуудын зорилго ХҮМҮҮНЛИГ, ИРГЭНИЙ, АРДЧИЛСАН нийгмийг байгуулах. Зорилгоо Үндсэн хуульдаа ингэж тунхаглаад үүнийхээ төлөө 22 жил явлаа. Энэ зорилгодоо хүрсэн эсэх, ямар байгаад ямар болсноо цэгнэж одоогоо өнгөрсөнтэйгээ харьцуулахад хангалттай хугацаа. Ядуурлын түвшин албан ёсоор 30 хувьд хүрсэн, баян хоосны ялгаа зааг хэтийдсэн, үйлдвэржилт байхгүй тул бараг бүх хэрэгцээгээ 100 хувь шахам импортоор хангадаг, улсаараа жилдээ олдог мөнгөнийхөө талаас илүүтэй тэнцэх өртэй, газраа ухуулж байгалийн баялгаа зарж хэдэн төгрөг олдог, олсноо хувааж аваад идэж дуусгадаг, том бүтээн байгуулалт хийх хуримтлал байхгүй, ирээдүйдээ итгэх итгэл, үндэсний бахархал төлөвшөөгүй, хувь иргэнээсээ аваад төрийн дээд түвшиндээ хүртэл мөнгийг бүх зүйлийн үнэ цэнэ болгосон ийм л нийгмийг бид байгуулчихжээ. ХҮМҮҮНЛИГ, ИРГЭНИЙ, АРДЧИЛСАН нийгэм гэж үүнийг хэлдэг юм уу ?!
Өнгөрснөө цэгнэж, өнөөдрөө үнэлж ирээдүйгээ тодорхойлох тухай яриа хаа сайгүй өрнөдөг болсон нь 90-ээд онтой зүйрлэхээр. Яг энэ үед Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нийгмийн идэвхтэй бүхий л төлөөллийг нэг дор цуглуулан “Том төрөөс ухаалаг төр лүү” зөвлөлдөх уулзалт хийсэн нь үйл явдлынхаа хувьд маш өндөр ач холбогдолтой байлаа.
24 жилийн дараа мориноосоо бууж өнгөрснөө дүгнэх, морио сэлгэх тухай ЕРӨНХИЙЛӨГЧ ярьж байгаа нь уг сэдвийн ач холбогдлыг өргөж байгаа юм.
Монголын нийгэмд маш олон дохио дуугарч байгаа, түүнээс дохиогоо олж сонсоод зогсох, юу хийж байгаагаа, одоо юу хийх ёстойгоо ойлгох тухай хэлээд яг энэ бүхнээ ерөнхийлөгч өөрөө хэрхэн харж байгааг манай нийгэм мэдлээ.
Ийнхүү Монголд анх удаагаа ардчиллыг "байгуулах" тухай биш, "засварлах" тухай асуудал хөндөж байгаа юм.
Тэрхүү арга хэмжээнээс хойш “том төр” “ухаалаг төр” гэх хэлц бий болж хүн болгон эдгээр хэлцийг үгийнхээ нэмэр хачир, жишээ болгон хэлэх боллоо. Төр “ухаалаг” болох үйл явц руу эргэлт буцалтгүйгээр шилжиж, хэрхэн үүнийгээ хэрэгжүүлж байгаагаа хүртэл ерөнхий сайд УИХ-ын чуулганд тайлагнав. Төрийнхөө ухаалаг болж байгаа үйл явцаас улдан чангаах ямар ч боломжгүй болов.
Ерөнхийлөгч үгийнхээ эхэнд цугласан олноос Монголын төр том төр мөн үү гэсэн асуулт асууж “ухаалаг” төхөөрөмжөөр хариуг нь гаргахад 37 хувь нь төрөө том гэж, 12,6 хувьнь жижиг гэж үзжээ. Хариулт өгөөгүй 45 хувийг “ухаалаг” төхөөрөмж ашиглаж чаддаггүй ухаалаг биш хүмүүст тооцов. Том төрийн тухай ойлголтын зөрүүнээс болоод санал асуулгын хариу нэг үгээр дүгнэх боломжгүй гарав уу гэж бодогдсон. Олон хүн ерөнхийлөгчийн бодож байгаа шиг хэлбэр, овор хэмжээний нь хувьд том жижгээр дүгнэсэн байх. Бас олон хүний төрийн том жижгийг хэмждэг хэмжүүр зөрсөн байх. Миний хувьд Монголын төр нэгдмэл тодорхой бодлогогүй, суурь зарчимгүй, үнэт зүйлгүй, алсын хараагүй байгаа учраас жижиг байна гэж дүгнээд цөөнхийн тоонд орсон.
Гарчиг нь хүртэл smart state, smart government гэдэг үгийн орчуулга. Агуулга, үзэл санаа нь мөн л орчуулга. Үндэсний төрийг удирдах том ухаан, бодлогоос арай л өмнөө ойлголт. Техникийн дэвшил, зөв, хялбар зохион байгуулалтыг нэвтрүүлэхтэй холбогдсон хэллэг байна. Ерөнхийлөгч төрд техникийн дэвшил, мэдээллийн технологийн давуу талыг түлхүү ашигласнаар төрийг смарт болгох талаар ярив. Үндэстэн улсаа нэгтгэх үзэл санаа, үнэт зүйлийн тухай ярьсангүй.
Хэрэв төрийг ерөнхийлөгчийн зүйрлэсэнчлэн хэлбэрийн хувьд гар утастай адилтган том тусмаа функц багатай, ухаалаг бус, жижиг тусмаа олон үйлдэлтэй ухаалаг гэдгээр үнэлээд ҮАБЗ-ийн гурван гишүүнээ харвал Монголын төр үүнээс илүү “ухаалаг” байх бараг л бололцоогүй.
Популизмын төлбөр
Одоо түүний хэлсэн бодат үзүүлэлтүүдийг дахин нэг эргэцүүлцгээе. Өнгөрсөн жил Монголчууд өлгийтэй нялхсаасаа эхлээд өтгөс хүртлээ хүн бүхэн 863 мянган төгрөгөөр хохирсон гэсэн тооцоо гаргажээ. Харагдах өнгөндөө хөрөнгө оруулалт буурснаас үүдсэн ийм хохирол бид амсчээ. Мөн чанартаа энэ бол популизмын өртөг гэж Ерөнхийлөгч хэллээ. Ерөөс бид 24 жил популизм хийсэн, энэ нийгмийн мөн чанар өөрөө ийм. Ийм л төрийн тогтолцоог бид сонгосон. Ерөнхийлөгч өөрөө ч популизмын дүнд ерөнхийлөгч болсон бөгөөд, 24 жил чухам үүний ачаар хувьсгалчаас эхлээд төрийн өндөр дээд албан тушаалд очсон. Популистын тухайд түүнийг давах хүн одоогоор гарч ирээгүй байгаа бөгөөд тэрээр өндөр дээр зогсоод бусдыг популист гэж чичлэх нь үгүйдээ л инээдэмтэй харагдах юм.
863 мянган төгрөг бол зөвхөн өнгөрсөн жилийн хохирлыг тоогоор илэрхийлсэн ядмагхан дүр зураг. Ерөөс бид өнгөрсөн 24 жилд бодат болон бодат бус үнэ цэнээр тооцвол хэрхэн хохирсныг гаргаж ирэх хэрэгтэй байгаа юм. Социализмын 70 жилд олж авсан бүхнээ бид нураасан. Тариалан, атар, тэжээлийн 100 гаруй аж ахуй, МАА-н гаралтай бүтээгдэхүүнээ 100 хувь эцсийн бүтээгдэхүүн болгодог бүхэл бүтэн аж үйлдвэрийн цогцолбор, хүнд үйлдвэрүүд, чанартай боловсрол олгодог сургууль, цэцэрлэг, их дээд сургууль, мэргэжлийн сургалтын иж бүрэн тогтолцоо, эрдэм шинжилгээний хүрээлэн, ШУ-ны судалгааны цогцолбор систем, мэргэжилтэй ажилчны бүхэл бүтэн анги давхаргатай болсон байсан. Дотоодынхоо хэрэгцээг 100 хувь үйлдвэрлэдэг аж үйлдвэр-ХАА-н орон болсон байсан юм. Монголчууд үүнийг зүгээр аваагүй, мөн л төлбөр төлсөн. 32000 хэлмэгдсэн сэхээтний амь наснаас эхлээд хүйтэн дайны үзэл сурталд хэлмэгдсэн үндэстэн юу эсийг төлсөн билээ.
Өндөр төлбөртэй олсон бүхнээ бид өөрийн гараар устгасан. Өөрөөр хэлбэл үндэсний эдийн засгийн суурь цогцолбороо сүйтгэсэн. Юун 863 мянган төгрөг. Үүнийг төлөөсөнд бид ардчиллыг авсан юм даа. Ямар ардчиллыг авсан бэ гэдгийг өөрсдөө дүгнэцгээнэ биз. Ийм төлөөсөн дээр бүгдээрээ алдаа оноогоо ярих хэрэгтэй байна.
Хөрөнгө оруулалт яагаад буурав? Оюутолгойгоос орж ирэх ёстой байсан 450 тэрбум төгрөг тасалдсан. Экспортын гол бүтээгдэхүүн нүүрс, зэсийн үнийг буруу тооцсоноос үүдсэн тасалдал байлаа. Хоёр дахь шалтгаан бол сангийн яамныхны буруу тооцооноос биш УИХ-ын гишүүдийн тойрогтоо хөрөнгө оруулалт татсан нэр хэмээх гэсэн шав тавилтаас үүдэлтэй тухай өмнөх өгүүлэлдээ бичсэн. Харин Оюутолгойн тухайд арай өөр шалтгаантай. Оюутолгойн гэрээг эсэргүүцэж байгаа популистууд хөрөнгө оруулалтыг байхгүй болгож байгаа тухай санаа цухалзана лээ.
Үнэндээ анх 2,7 тэрбум долларын анхны хөрөнгө оруулалттай байсан ОТ өнөөдөр 8 тэрбум гарч хэд дахин өсөөд байна. Энэ бүх мөнгөний 34 хувийг Монголын тал хүүтэй зээлээр төлнө. Энэ тусам Оюутолгойгоосоо монголчуудын хүртэх ашиг үлгэр домгийн мэт алсарсаар л байгаа. Дээрээс нь Монголын өр улам бүр зузаарсаар байна. Өнөөдөр өр бодтойгоор ДНБ-ий 60 хувьд хүрчихээд байгааг ерөнхийлөгч хэлсэн. Хэрэв хөрөнгө оруулалтыг цааш нэмэгдүүлнэ гэвэл өрийн босгоо албан ёсоор нэмэгдүүлж байж дараагийн өрүүдээ тавина. Тэгвэл үүнээс ч өндөрссөөр, бид араас нь харагдахгүй хэмжээнд хүрнэ.
УИХ-д Оюутолгойн хөрөнгө оруулалтыг, энэ ордын ашиглалтыг эсэргүүцэж байгаа хүн нэг ч байхгүй. Гагцхүү анхны хөрөнгө оруулалт яагаад 3 дахин өсчихөв, үүний шалтгааныг тодруулж тогтоох ёстой, гэрээг харилцан ашигтай шударга зарчмаар хийх тухай ярьж байгаа.
Өнөөдрийн Монголын ядарсан төсөв Ерөнхийлөгчийн популизмын үнийг бас төлж байгаа. Сонгуулийн өмнө Ерөнхийлөгчийн оюутнуудад амласан амлалтад жил бүр 106 тэрбум төгрөг төлж байна. Хүүхэд эмнэлэггүй, цэцэрлэггүй, сургуульгүй, нэг ангид 60 хүүхэд сурч байхад төрийн тэргүүн энэ амлалтаасаа татгалзахгүй л байгаа. Энэ бол популизмын үнэ. Оюутолгойн хөрөнгө оруулалтад 250 сая төгрөг зээлсний хүүгийн төлбөр 150 сая ам.долларыг өнөөдөр Монголын ядарсан төсөв бас төлж байгаа. “Бид улсаараа нэг алхам урагш алхасны” нүдэнд харагдах төлбөр энэ. Монголын төр жижиг байсан учраас бусдын буулганд орж бид алдаатай гэрээ хийсэн.
Ардчиллын романтизмын төгсгөл
Хууль гаргаад лиценз зөвшөөрлийг үгүй хийж болно, төрийн албыг цомхотгож оронд нь техник технологийн дэвшлийг нэвтрүүлж болно. Гэвч индэр дээрээс цаас ураад хогийн саванд хийдэгтэйгээ адил хялбар популизмаар өнөөдрийн хуримтлагдсан асуудал шийдэгдэх бололцоогүй болсон.
Технологийн дэвшлийг төрд авчрах нь одоогийн хорин түмэн төрийн албан хаагчдаас нилээдийг нь ажилгүй болгоно гэсэн үг. Харин 20 гаруй жилийн дараа арайхийн эрх барьж аваад сая л нэг юм ажилтай, эрх мэдэлтэй золгож байгаа АН-ынхан үүнийг хийж чадах болов уу ? Хамгийн эхний асуулт энэ. Улстөрийн тогтолцооноосоо болоод танхимынхаа нэг ч сайдад хариуцлага тооцох боломжгүй, энэ нь өөрөө өөртэйгээ хариуцлага тооцох үйлдэл болчих учраас хөдөлж болохгүй байгаа ерөнхий сайд шиг л бие биеэ барьцаалсан энэ системийг смарт шийдлээр өөрчлөхгүй. Юун ажилгүй болгох, эрх барьчихаад ажилд авсангүй гэж барьж идэх шахаж байгаа үй олон хүмүүсийг яаж орон тоо нэмж ажилд авах тухай бодож байгаа биз. Хэрэв нэр дэвшилт фракцуудын эрх ашгийг хангаагүй бол АН ялахгүй байсан. Хэрэв УИХ болон ЗГ-т тэдний эрх ашгийг хангаж албан тушаал хуваарилаагүй бол юу болох байсан бол?
Хэрэв сонгуулиас нэг жилийн хойно дахин ерөнхийлөгчийн сонгууль болдоггүй бол, хоёрхон жилийн дараа дахин сонгуулийн ажил эхэлдэггүй бол, энэ завсар фракцууд, сөрөг хүчин, эвсэн хамтрагчид Засгийн газраа барьцаалж дахин дахин дэнжигнүүлдэггүй бол....бид юу хийж, бүтээж чадах байсан бол? Энэ бол ганц АН-ын, Н.Алтанхуягийн зовлон биш Монголын зовлон.
Үндсэн хуулийг өөрчлөхгүйгээр “ухаалаг” системийг төрд нэвтрүүлээд л энэ бүхнийг шийдэх бололцоогүй гэдгийг ерөнхийлөгч хамгийн сайн мэдэх учиртай. Яагаад гэвэл өөрөө хувьсгал хийлцэхээс өгсүүлээд АН-ын даргаар сонгогдож, унаж, Засгийн газрын тэргүүнээр сонгогдож түлхэгдэн унаж, өнөөдөр төрийн тэргүүнийг хүртэл улстөрийн халуун цэгт явахдаа юу эсийг үзсэн байх билээ. Гэтэл энэ бүхний эцэст гарцыг арав гаруй хууль гаргаад, нэмээд техникийн асуудлаар шийднэ гэж итгэж байгаа нь ерөөс үнэн хараа нь энэ үү, эс бөгөөс амьдралаас хэт тасарсных уу?
Системийг нь бүтээлцчихээд одоо тэр л системийн хэвэнд цутгагдан очиж суусан хүмүүсийг тохуурхан доромжилж яана? Монгол төрийн байгаа байдалд хэн хүнгүй бухимдмаар байна. Гэхдээ Ерөнхийлөгч, УИХ-ын түвшинд байгаа хүмүүсийн бухимдал олон нийтийнхээс арай өөр байж таарна. Бидний бухимдал шийдэл дагуулахаараа олон нийтийнхээс ялгаатай байх ёстой. Тийм шийдэл нь смарт төр мөн үү?!
Ерөнхийлөгчийн үзэж туулсан, туучсан тэр л шалтгаануудаас болоод өнөөдрийн төрийг гаднаас нь хараад гаднаас нь эмчилж болохгүй. Уг шалтгааныг нь зөв олж яг таг оношоо тавихгүйгээр үр дагавартай ноцолдоод бид бүрэн эмчилж чадахгүй юм. Төр томорч данхайсан нэг том шалтгаан нь нам. Өдгөө 16 болсон яам, түүнийг дагалдсан сайд, дэд сайдууд, төрийн нарийн бичгийн дарга, шадар сайд гээд үй түмэн албан тушаалууд бол ердөө л засаг байгуулахад, бас тогтвортой байлгахад албан тушаал дутсантай л холбоотой гэдгийг бүгд маш сайн мэдэж байгаа. Фракцдаа барьцаалуулсан нам, хамтрагчиддаа барьцаалуулсан төр, тойрогтоо барьцаалуулсан гишүүний зовлонг хамгийн сайн мэдэх хүн нь ерөнхийлөгч байх учиртай.
Өнөөдрийн бидний олон хүний нэг том эндүүрэл бол бид ардчилсан нийгмийг байгуулах гээд л яваад байна. Энэ бол тэртээ хорин хэдэн жилийн өмнө бидний зорьж байсан коммунизмаас дутахгүй их сайхан зүйл байх учиртай, бид л олиггүйдээ түүнийг байгуулж чадахгүй байна гэж олон хүн итгэчихээд яваад байгаа юм. Одоо бол ардчиллын талаарх романтизмаасаа татгалзаж бодат байдлаа байгаагаар нь ухаарч хүлээн зөвшөөрөх хэрэгтэй байна, 24 жилийн өмнө төсөөлж байсан нийгэм маань мөн чанараараа энэ байнаа гэдгийг.
Муу төр ч хариуцлагаас зугатах боломжгүй
Мөн төрийг хүчгүйдүүлэх, үнэ цэнэгүй болгох өнгөрсөн 20 жилийн суртлыг Ерөнхийлөгчийг яриа үргэлжлүүлсэн нь харамсалтай байлаа. Төрийг юунд ч оролцуулахгүй байх, төр шиг муу менежер байхгүй, төр ерөөсөө хамгийн адгийн...Тэгвэл төрөөр яах юм бэ? Та өөрөө яах гэж төрд насаараа байв? Хувийн эрх ашиг, хувь хүний амиа бодсон үзэл л хөгжил дэвшлийг хөдөлгөгч гол хүч юм бол “Ашгийн төлөө уралдацгаа!” гээд бүхнийг зөнгөөр нь тавибал бидний хүсч байгаа сайн сайхан нийгэм бий болох уу? Өөрсдөө муу байгаагаа, төрийг муу болгосноо “төр ерөөсөө л муу” гэдэг үгээр халхавчилж болох уу?
Нэг л зүйлийг сайн мэдэж байна. Үндэстний өмнө, ирээдүйн өмнө төр л хариуцлага хүлээдэг. Улам их ашгийн төлөө байдаг бизнес, гадаадын хөрөнгө оруулагчид, хэн нэг худалдаачинд ийм хариуцлага оногдохгүй. Хэрэв бид буруу замаар будаа тээвэл ирээдүйн монголчууд гадаадын хөрөнгө оруулагчаас биш үе үеийн УИХ-аас, ерөнхий сайд, Ерөнхийлөгчөөс, товчхондоо бол төрөөс хариуцлага нэхнэ. Төр ямар ч муу байсан, юунд ч оролцохгүй байлаа гээд хариуцлагаас зугатаж чадахгүй. Сайн төр бахархал нь болно, муу төр хараалгана. Үндэстнийг авч явах сайн төрийг урлах ухаантан төрд дутаж байх шиг.
Ерөнхийлөгч сайд дарга нарыг найрал хөгжимд нэг хөгжмийн зэмсгээр тоглож буй хөгжимчинтэй адилтгасан. Тиймээ, хөгжимчид сайн тоглохгүй байгаа. Гэхдээ хамгийн гол нь бидэнд нийлээд тоглох хөгжмийн туурвил ая, түүний нот хэрэгтэй байгаа юм. Үндэстний нийтлэг үнэт зүйл, түүнд тулгуурласан үзэл баримтлал, хөгжлийн чиг баримжаа. Энэ бол бидний хамтаараа тоглох найрал хөгжим байх ёстой.
МЯНГАНЫ ЗОРИЛТУУД –ХӨГЖЛИЙН ТУЛГУУР БИШ
2050 он гэхэд хуулийн засаглалтай өрсөлдөх чадвартай орон болно. Энэ бол манай ерөнхийлөгчийн алсын хараа. Тэр бас юунд хүрэхээ ингэж харж байна. Өнөөгийн төрийн байдлыг ерөнхийлөгч чөтгөрийн тойрог гэж онож нэрлэсэн. Тэгвэл түүнээс гарах арга нь смарт төхөөрөмж лав биш.
Өнөөдөр монголчуудын хөгжлийн алсын харааг илэрхийлсэн цорын ганц баримт бичиг бол Мянганы хөгжлийн зорилтуудад суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого. Энэ бодлого 2021 он гэхэд хэрэгжиж дуусах учиртай. Монголын хөгжлийн цогц бодлогын суурь болсон мянганы хөгжлийн зорилтуудын талаар товчхон өгүүлье.
2000 оны 9-р сард НҮБ-ын ерөнхий ассамблейд оролцсон 189 орны тэргүүн нар даян дэлхийд энх тайван хөгжил цэцэглэлт болон шударга ёсыг тогтооход хамтран ажиллах амлалт авч Мянганы тунхаглалыг баталжээ. Энэ зорилгынхоо хэрэгжилтийг хангахын дараах амлалтыг мянганы хөгжлийн зорилтууд болгон 2001 онд баталсан байна.
1. Ядуурал өлсгөлөнг бууруулах
2. Бүх нийтээр анхан шатны боловсрол эзэмших
3. Жендэрийн тэгш байдлыг дэмжин хөгжүүлж шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх
4. Хүүхдийн эндэгдлийг бууруулах
5. Эхийн эрүүл мэндийг сайжруулах
6. Бэлгийн замын халдварт өвчин, хүний дархлал хомсдлын вирус, сүрьеэтэй тэмцэх, бусад өвчнийг бууруулах
7. Байгаль орчны тогтвортой байдлыг хангах
8. Хөгжлийн төлөө дэлхий нийтийн түншлэлийг хөгжүүлэх
9. Хүний эрхийг баталгаажуулах, ардчилсан засаглалыг хөгжүүлэх (9 дэх зорилтыг 2 орон хэрэгжүүлэхээр баталгаажуулсны нэг нь Монгол Улс) гэсэн 9 зорилго байдаг.
Эдгээр нь дэлхийн хаа ч, аль ч оронд ямар нэг хэмжээгээр байдаг, байсаар ирсэн байнгын асуудлууд. Гэхдээ дээрх асуудлууд нь нэг улс орны, үндэстний алсын хараатай хөгжлийн бодлогын суурь баримт бичгийн үндэслэгээ байж чадах уу, болох уу? Бид үүнийгээ ч бас эргэн харж ярилцах цаг болсон.
Дүрэм журам, технологи, ажлын байр ямар байхаас эхлээд арга хэрэглүүр, жижиг хэрэглэгдэхүүнийг хүртэл асар өргөн хүрээтэй шийдлийг Ерөнхийлөгч ярилаа. Чухам юуны төлөө энэ бүхнийг ашиглаж хэрэглэх вэ гэдэг хамгийн чухал асуулт хариултгүй үлдсэн. Мянганы хөгжлийн зорилтын төлөө гэж би бодохгүй байна.
Сүүлийн арваад жилийн турш Монголд дуугарсан, одоо бүр чих дөжрөм дуулдаж байгаа дохио бол юуны өмнө биднийг цэгцрэхийг шаардсан дохио гэж би ойлгож байна, зохион байгуулалт, бүтцийн түвшинд төдийгүй үзэл санааны үнэт зүйлийн хувьд.
Өнөөдрийг болтол Үндсэн хуульдаа тунхагласан “хүмүүнлиг, иргэний, ардчилсан” нийгмээ бид өөр өөрсдийнхөөрөө ойлгож бас хэрэгжүүлж ирлээ. Хэрвээ энэ бидний зорилго мөн юм бол эдгээр үгсийн цаад агуулгыг бас ойлгож цэгцэлмээр байна. Ардчилалд нэгдсэн нэг загвар, түүнийг бүтээх нэгдмэл жор гэж байдаггүй. Үндэстэн болгон өөрийнхөө онцлогт тохируулан түүнийг хэрэгжүүлэх ёстой бол Монголын онцлогтой ардчилал нь нь ямар байх ёстой талаар бүгдээрээ ярилцах цаг болсон байна. Үүнд л нийгмийн зөвшилцөл шаардлагатай байна. Тулгарсан бодат байдлаасаа нүүр буруулах шаардлага байна уу даа...
Хууль нийгмийг засаглах хэрэгсэл мөн. Харин үндэстнийг засаглах үнэт зүйл мөн үү? Хууль ч үндэсний эрх ашигт л захирагддаг байх ёстой. Чухам үүнийгээ бид хамтаараа ярилцаж тодорхойлмоор байна.
Төр том байх ёстой. Бодлоготой, алсын хараатай, ухаалаг ТОМ төртэй байя. Үүний тулд смарт төхөөрөмжийг хэрэгтэй газар нь ашиглая. Түүнээс төр нь том бодлогогүй байхад ухаалаг төхөөрөмж нэвтрүүлэх гэж төр бүтцээрээ гүйлдэх нь лав ухаалаг төрийн шинж биш. Гэр нь шатаж байхад хивсээ шүүрдээд нэмэргүй...
УИХ-ын гишүүн Гантөмөрийн Уянга