Кортни Стодден шаргал үснээсээ татгалзаж, үсээ хар хүрэн өнгөөр будуулжээ. 19 настай тэрээр 53 настай нөхөр Доуг Хатчисоноосоо өнгөрсөн 11-р сард салсан бөгөөд 12-р сарын 12-нд Wowie Awards –д оролцох үеэрээ шинэ дүр төрхөө олонд харуулсан байна. Celebrity Big Brother –т оролцож олонд танигдсан тэрээр Лос Анжелес дахь Globe театрт хүрэлцэн ирснийхээ дараа Us Weekly –ийн сэтгүүлчид хандан "Сүүлийн үед би нилээдгүй зоригтой байлаа. Би мьдралынхаа шинэ үеийг эхлүүлэхээр хичээж байна. Энэ бол өөрийгөө батлах сайн жишээ гэж бодсон. Их эрсдэлтэй байсан. Гэхдээ би энэ алхмыг хийсэндээ баяртай байна" хэмээн ярьжээ. Харин үсээ өөр өнгөөр будуулж имижээ өөрчилсөн талаараа "Дахин төрсөн юм шиг л санагдаж байна. Ийм үстэй гадуур явна гэхээс сэтгэл хөдөлж байна" хэмээжээ. Кортни Стодден дөнгөж 16-тайдаа Хатчисонтой гэрлэж байсан юм. Тэрээр энэ талаараа "Би 16-тайдаа жолооны үнэмлэхээ биш гэрлэлтийн батламжаа гардаж байлаа" хэмээн ёжилсон удаатай.
РАЛЬДИЙ.А /shuum.mn/
РАЛЬДИЙ.А /shuum.mn/