logo
“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаар хэвлэгдэн гарлаа

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаар хэвлэгдэн гарлаа

2013/12/16

Эмхэтгэлийн шинэ дугаарт, Үндсэн хуулийн цэцийн 2013 оны 04 дүгээр дүгнэлтийн тухай Улсын Их Хурлын тогтоолыг нийтэллээ. Мөн Элчин сайдыг эгүүлэн татах, тохоон томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг тус тус нийтлэв.

        Үүнээс гадна цаг агаарын төлөв байдлын байнгын ажиглалтын талбайн зориулалттай нийт 42292.7 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авч, талбайн хэмжээ, хилийн заагийн солбицлыг хавсралтаар баталсан Засгийн газрын тогтоолыг нийтэллээ.

        Энэ тогтоолоор ус, цаг уур, орчны шинжилгээ хийхэд зориулсан талбайгаас гадагш 100 метрийн дотор хамгаалалтын бүс тогтоож, хэмжилт, шинжилгээ хийхэд саад болох аливаа үйл ажиллагаа явуулахыг хоригложээ. Түүнээс гадна улсын тусгай хэрэгцээнд авсан талбайд гэрчилгээ олгож, аймаг, нийслэлийн Ус,цаг уур, орчны шинжилгээний албадтай газар эзэмших гэрээ байгуулж ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасан байна.

        Эмхэтгэлийн энэ удаагийн дугаарт, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 334 дүгээр зүйлийн 334.4 дэх хэсгийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг эцэслэн шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн тогтоолыг бүрэн эхээр нь нийтэллээ.

УИХ-ын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш